Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Автобус цэвэрлэх үйлчилгээг гурван байршилд ажиллуулж байна

Урин дулааны улирал эхэлж байгаатай холбогдуулан орчны халдвар хамгаалал, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор нийтийн тээврийн автобуснуудад өдөрт 2-3 удаа цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйжүүлэлт тогтмол хийж байна. Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газраас өгсөн чиглэлийн дагуу нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүд цэвэрлэгээ, үйлчилгээг өөрсдийн бааз дээрээ буюу нийт 52 байршилд хийж байгаа юм. Мөн “Зорчигт нэгтгэл гурав” ОНӨААТҮГ-аас өдрийн цайны цагаар цэвэрлэгээ, үйлчилгээг хурдан, шуурхай хийх ажлыг зохион байгуулан, Сэлбийн эцэс, Офицеруудын ордон, Тоосгоны эцсийн зогсоолуудад автобус цэвэрлэх үйлчилгээний цэгүүдийг байршуулан, 10-20 минутад цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийг хийж байна.

Дөрөв, тавдугаар сарын байдлаар 20 аж ахуйн нэгжийн давхардсан тоогоор нийт 26505 тээврийн хэрэгсэлд цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж, нийслэлчүүддээ өдөр бүр цэвэрхэн автобусаар үйлчлэхийг зорилоо. Автобусны цэвэрлэгээ, ариутгал болон зорчигчид амны хаалттай үйлчлүүлж байгаа эсэхэд 17 улсын байцаагч өдөр бүр явцын хяналт тавин ажиллаж байна. Халдварын дэгдэлттэй үе гэлтгүй цаашид иргэдэд цэвэрхэн автобусаар үйлчлүүлэх боломжийг бүрдүүлэхийн тулд Нийслэлийн Тээврийн үйлчилгээний газар, автобус баазууд автобусны ариутгал, цэвэрлэгээг тогтмол хийж, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажиллаж байна.

НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР

Санал болгох

БНХАУ-ын соёлын өдрөөр хүүхдийн уран зохиолын цуврал номыг орчуулан бэлэглэлээ

uuganaa90

“Тэргэл сарны баяр”-ын тоглолт боллоо

uuganaa90

Хятад дууны “Торгон эгшиг” залуу дуучдын уралдааны ялагчаар уурхайчин залуу тодорлоо

uuganaa90

ӨМӨЗО-ны Монгол эмнэлэгийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийлээ 

uuganaa90

Кино телевизийн шилдэг бүтээл солилцох арга хэмжээ боллоо

uuganaa90

Монгол Улсын Их сургуулийн номын санд Хятад номын танхим нээлтээ хийлээ

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!