Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Албан тушаалдаа хайнга хандсан ХӨСҮТ-ийн ажилчдад ямар ХАРИУЦЛАГА хүлээлгэх вэ?

Коронавирусийн халдварын үед хамгийн ачаалалтай ажиллаж байгаа гол мэргэжлийн байгууллага нь ХӨСҮТ гэдгийг нийгмээрээ хүлээн зөвшөөрч, эмч нарыг ойлгож, хамгийн хүндэтгэлтэй хандаж буй. Харамсалтай нь итгэж болох эцсийн цэг болсон тус байгууллагын зарим ажилтан шинжилгээний хариуг хуурамчаар үйлдсэн, хүний өмнөөс шинжилгээ өгсөн, “сөрөг” гэсэн хариуг худалдан борлуулсан зэрэг ёс зүйгүй үйлдэл гаргаж байсан нь ил болсон.

Улсын Онцгой комисс нийслэлээс гарах хөдөлгөөнийг гуравдугаар сарын 1-нд нээснээс хойш 13 аймагт коронавирусийн халдвар тархаж, дотоодод батлагдсан тохиолдол 5,000-ыг даваад байгаа билээ.

Аймгууд руу халдвар гарсан нь “PCR шинжилгээний хариугаа хүлээгээгүй, өөр хүний хариугаар явсан, сөрөг гэх хариуг худалдаж авсан” гэх мэт шалтгаан мэдээлэл гараад байгаа.

Энэ бол цар тахлын онцгой үед нийтийн эсрэг үйлдэж буй гэмт хэрэг гэж болохуйц үйл явдал.

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 11.1.2-т үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журам, нийтийн ёс суртахуун, нийгмийн эрүүл мэнд, эсхүл хүний бусад үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалах зорилготой байх тухай заасан байна.

12.4-т Хэрэв иргэн халдварт өвчнийг бусдад зориуд халдаасан бол Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ гэжээ.

Эдгээр албан тушаалтнууд эрхэлсэн ажилдаа хайнга хандан, цар тахлын халдварыг санаатай тараасан гэж үзэх үндэслэл хангалттай бий. Гэтэл удирдлагын зүгээс эдгээр хүмүүст  байгууллагын дотоод журмаар арга хэмжээ авч ажлаас халах шийтгэл оноогоод буй.

Гэвч энэ бол ажлаас халаад л өнгөрчих жижиг хэрэг биш юм.  Хариуцлага нэхэж хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх хангалттай үндэслэл байгааг хэлэх нь зүйтэй.

Ард иргэд дор бүрнээ хичээж, олдсон хэдэн төгрөгөөсөө хандив тусламжийн гараа сунгаж байхад бидний төлөө гэх байгууллагын “мөн чанар” юу байв.

Санал болгох

МУГТ-тай хамтран амьдрахын төлөө Б.Эрдэнэсүх нь эхнэр хүүхдүүдээ хөөж гаргасан уу?

uuganaa90

БНХАУ-ын соёлын өдрөөр хүүхдийн уран зохиолын цуврал номыг орчуулан бэлэглэлээ

uuganaa90

“Тэргэл сарны баяр”-ын тоглолт боллоо

uuganaa90

Хятад дууны “Торгон эгшиг” залуу дуучдын уралдааны ялагчаар уурхайчин залуу тодорлоо

uuganaa90

ӨМӨЗО-ны Монгол эмнэлэгийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийлээ 

uuganaa90

Кино телевизийн шилдэг бүтээл солилцох арга хэмжээ боллоо

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!