Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

АН Ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулах шаардлага СЕХ-нд хүргүүллээ

Ардчилсан намаас СЕХ-нд ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулах шаардлага хүргүүлж байна. Ард түмний сонголтыг луйврын аргаар програмд нь нөлөөлж, сонголтод нөлөөлж байгаа бол ерөнхийлөгчийн сонгууль явуулах утгагүй гэж АН үзэж байгаа юм.  Иймээс мэргэжлийн байгууллага, олон нийтийн оролцоотой 2020 оны сонгуульд нэр дэвшсэн, бие даасан иргэдтэй онц зөвлөл байгуулж өнөөдрийг хүртэл үүсээд байгаа тодорхойгүй байдал, төрийн эрх мэдлийг луйвраар авдаг гэж энэ асуудлыг тодорхой болгох хүртэл ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулах шаардлагыг тавилаа.

Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл:  Сонгуулийн дараа олон тооны баримтаар луйвардсан гэдэг баримт гарч ирсэн. Төрийн эрх мэдлийг луйвраар авдаг жишиг тогтож байна. Энэ хуулиар хориглосон заалт. Төрийн эрх мэдлийг луйвраар авдаг жишиг тогтож байгаа нь ардчилалд хор хөнөөл болж байна. Тэгвэл сонгуулиар яах юм. Төрийн эрх мэдлийг хууль бусаар авч байгааг хууль ёсны мэт харагдуулж байна гэсэн үг. Энэ бол ардчиллыг дэмждэг, хүсдэг ард түмнээ хууран мэхэлсэн ноцтой үйлдэл юм. Иймээс АН үүнтэй эвлэрэхгүй.

АН-ын дэд дарга Ц.Оюундарь: 2020 оны УИХ болон орон нутгийн сонгуульд нэрээ дэвшүүлсэн  хүмүүсийг АН дээр ирж саналаа нэгтгэхийг хүсч байна. Энэ хохирогчдын хөдөлгөөнийг бид санаачилна. Хохирогчгүй хэрэг гэж байж болохгүй. Хохирогчид нь 2020 оны сонгуульд саналаа өгсөн иргэд, нэр дэвшигчид. Ийм илэрхий хохирогчтой байхад хохирогчгүй гэж хаасан, нийслэлийн АН-аас нэхэмжлэл гаргасан байхад  хариу өгдөггүй байгааг эсэргүүцэж байна. Онц зөвлөлд хохирогчдын төлөөлөл, мэргэжлийн байгууллага, СЕХ-ны төлөөлөл орох ёстой.

Ардчилсан намын дарга М.Тулгат: 2020 оны УИХ-ын сонгуулийн үеэр ард түмний сонголтыг луйврын аргаар авсан бол Ерөнхийлөгчийн сонгууль явуулах ямар ч утгагүй. Мэргэжлийн байгууллагууд, олон нийтийн оролцоотойгоор 2020 оны сонгуульд нэр дэвшсэж хохирсон улс төрийн намууд болон бие даагчдын төлөөлөлтэй онц зөвлөл байгуулж энэ асуудлыг шийдэж тодорхой болгох хүртэл Ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулах шаардлага тавьж байна.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!