Бизнесийн салбарын сахиусан тэнгэр төрдөө үнсүүллээ
Nafa, Carardli брэндийг эх орондоо нутагшуулж, бизнесийн салбарт байр сууриа хэдийнэ эзэлсэн Н.Солонго сар шинийн босгон дээр Алтангадас одонгоор энгэрээ мялаалаа. Бизнесийн салбарын сахиусан тэнгэр гэгддэг Н.Солонго тавхан настайгаасаа ТҮЦ-нд наймаа хийж, 15 насандаа аль хэдийнэ өөрийн гэсэн бизнестэй болсон байв. Мобикомоос ч түрүүлж Монголын гар утасны зах зээлийг анхлан атгаж байсан тэрбээр 16-хан насандаа цуглуулсан мөнгөөрөө төмөр хүлэг авч байлаа. Анхны гэсэн бүхнийг эхлүүлж, амжилтаар дүүрэн явж ирсэн бизнесийн төмөр хатагтай маань ийнхүү төрдөө үнсүүллээ.