Амьдрал Мэдээ Шар мэдээ

Б.Маралжингоо: Надаас өөр хэн нэгэнтэй нь байсан бол тэгээд л үлдэх байсандаа

“Ододтой бүжиглэе” шоуны авьяаслаг оролцогчид ням гараг бүрийн орой үзэгч олныг цэнхэр дэлгэцийн өмнө уяж байгаа. Тус шоуны хоёрдох дугаараас хасагдах шат эхлэж байгаа бөгөөд  оролцогчид үзэгчдийн болон шүүгчдийн саналаар нэг нэгээрээ хасагдах дүрэмтэй. Тэгвэл оролцогч дуучин Б.Маралжингоо хасагдах шатны эхний даваанаас шалгарч чадсангүй.

Тэрээр өөрийн цахим сүлжээндээ “Veinnese Wals бүжгийг 6 өдөрт, Paso Doble бүжгийг 7 өдөрт мэргэжлийн биш ч боломжоороо хичээнгүйлэн сурч чадсан урамтай сайхан өдрүүд байжээ. Цаашаа сурч чадна гэдэгтээ бүрэн дүүрэн итгэсэн шүү. Хамтран бүжиглэгч маань энэ бүхэнд маш их хичээсэн. Гайхалтай багш, аймар хөдөлмөрч залуугийн хувьд тун ч онцгүй зүйл боллоо доо. Надаас өөр хэн нэгэнтэй нь байсан бол тэгээд л үлдэх байсандаа. Ийм эрт өөрийнхөө давуу талыг үзүүлж чадалгүй надтай хамт хасагдсанд тунчиг харамссандаа. Lkhagvasuren Turmunkh чи минь мундаг шүү. Үлдсэн бүх оролцогчиддоо амжилт. Та нар бүгд чадлаараа хичээдэг болохоор тайзан дээр жаргаж бүжиглээрэй” хэмээн сэтгэгдлээ илэрхийллээ.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!