Коронавирусийн халдварын тохиолдол буурхгүй байсаар Улаанбаатарт хатуу хөл хориог тогтоосон билээ. Энэ үед иргэдийг гэртээ байлгах үүднээс “Карантин-14” шоуг өдөр бүр телевизээр цацаж байгаа. Тэгвэл тус шоуг хүлээн авч баясах олон хүн байгаа ч эсэргүүцэх хүмүүс ч мундахгүй олон байна. Түүний нэг нь сэтгүүлч Б.Отгон юм. Тэрээр энэ удаа тус шоуг нилээн жинтэйхэн шүүмжлээд авлаа.
Тодруулбал, “Карантин шоу биш зовлон юм шүү!! ИНЭЭД чинь ХАНИАД болоод байна.
“Карантин -14” шоуг үзээд инээх бүү хэл эмгэнэл төрөөд үүнийг бичлээ. Би угаасаа ийм хоосон маазралд дургүй учир үздэггүй.
1.Авьяастнуудын алтан тайз сайн дурын алиа салбадай нарын өдөр өнжүүлэх болжээ
2. Монгол эмэгтэйчүүдийн үнэт зүйл нь зөвхөн гоё сайхан байхын төлөө амьдарч ,наснаасаа залуу харагдах л юм биз дээ
3. Монгол эрчүүдийн үнэт зүйл нь хэн нэгнийг нүүрэн дээр нь бялууртал хоосон магтаж, сайхан хүүхэн хараад самгардтлаа ухаанаа алдах юм биз дээ
4. Хошин шогийн хэдэн салбадай нар хувцсаа сольж өмсөөд бүх дүрд тоглох нь урлаг юм биз дээ. Дуулаад ч байгаа юм уу Элэглээд ч байгаа юм уу?
5.Ковид чинь шоу биш. Өвчин зовлон юм шүү. Өдөрт хэдэн халуун амь тасарч, олон айл өрх өнчрөл зовлонд унаж, ковидоос болж орлогогүй болж өлсөж ядуурч байхад Ковидоор шоу хийгээд байгаа чинь доромжлол биш үү? Бүр төр засгаас нь мөнгө гаргаж энэ тэнэгүүдийг санхүүжүүлж байгаа юм биш биз? Ингэхэд энэ шоу санхүүжилтээ ил тод зарла. Урлагийнхан ийм юманд байтугай танилын гуйлганд ч үнэгүй дуулахаа өнгөрсөн цаг шүү.
6. Ковидоор өдөрт 5-6 аар амиа алдаж байхад улсын хэмжээнд уушиг орлуулагч аппарат 3 хан ширхэг байна. Үүнээс болж аврагдах боломжтой олон халуун амь тасарч байна . Ковид гараад 2 жил болж байхад төсөв, хандив тусламжийн тэр их мөнгийг хэн юунд зарцуулсан бэ? Бүр Ковидын хууль гэж тусад нь хууль гаргаж байгаад улсын төсвийн дансыг улайлгаа биз дээ
7. Өө сүүлдээ бүр Нөгөө ковид чинь “Карантин-14” шоуныханы хувьд тоглоом болчихсон явах шиг. Шоуны үеэр гэнэт цагаан хувцастай хүмүүс орж ирээд “жүжигчин Баярмагнайгаас ковид илэрлээ ” гээд тайзыг бужигнуулав. Тэгснээ өнөөх чинь ТОГЛООМ ч болоод бөөн инээд ханиад…… Эдний хувьд ковидын халдвар зүгээр л тоглоом юм байна.
8. Ковид та нарын хувьд ТОГЛООМ байгаа бол олон айл өрхийн хувьд ХАГАЦАЛ, ХАРУУСАЛ болж байна. Ковидоор хайртай хүмүүсээ алдсан олон хүмүүсийн нулимс хатаагүй байхад шоу хийж тэдний шархалсан сэтгэл дээр давс бүү үр? Та нарт хүн чанар, саруул ухаан гэж байна уу? Энэ шоунд оролцогчид өөрсдөөсөө ичих хэрэгтэй. Нийгмийн хариуцлага байтугай нинжин сэтгэл та нарт алга. Ковид инээд биш. Зовлон юм.Өнчрөл хагацал юм.
Карантин шоу биш зовлон юм шүү!! ИНЭЭД чинь ХАНИАД болоод байна” хэмээжээ.