Амжилт Мэдээ

Б.Пунсалмаагийн эрин үе

“М-Ойл” группийн захирал, “Пунсалмаа сан”-гийн тэргүүн Б.Пунсалмаа бизнесийн салбарын эмэгтэй лидерүүдийн томоохон төлөөлөл. Энэ хатагтай эрэгтэй захирлууд зонхилдог шатахууны салбарт, томоохон тоглогчдын нэг болох “М-Ойл”-ыг амжилттай удирдаж яваа. 2002 онд МУИС-ийг банкны эдийн засагч мэргэжлээр төгссөн тэрбээр 2006 оноос буюу тун залуугаасаа “М-Ойл” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллах болжээ. Өдгөө тус компани 30 орчим шатахуун түгээх станц, 570 орчим ажилтантай, татвар төлөлтөөрөө жил бүр улсад эхний 20-д ордог болж өргөжөөд байгаад түүний оруулсан үүрэг роль их. Тэгвэл Б.Пунсалмаа зөвхөн өөрийн бизнесээ удирдаад зогсохгүй нийгэм, олон нийтийн ажилд ч идэвхтэй нэгэн. Алдарт найрагч О.Дашбалбар агсан нэгэнтээ:

“Амжиж чи өөрөө алдрын зэрэгт хүрсэн бол Аз жаргалын хаалгыг бусдадаа нээж өг” хэмээн шүлэглэсэн. Үүний нэгэн адилаар Б.Пунсалмаа өөрийн амьдралаа тэгшитгэсний дараа өрөөлийн амьдралд гэрэл асаахаар зорьж яваа бөгөөд энэ үеийг Б.Пунсалмаагийн эрин үе гэхэд хилсдэхээргүй болжээ. Компани удирдахын зэрэгцээ Нийслэлийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн, Олон улсын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны (IWFCI) удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх захирал, “Пунсалмаа сан”, “Айл” төсөл гээд түүний оролцоотой ажил олон. Ийм л олон ажлыг зэрэг амжуулдаг тэрбээр “Миний амнаас хамгийн их гардаг үг бол хурдан гэдэг үг. Тэгэхээр хурдтай ажиллахыг чухалчилдаг гэж хэлж болно” хэмээн өөрийгөө тодорхойлсон. Магадгүй хурдтай ажиллаж чаддаг учраас л тэр олон ажлыг амжуулдаг биз ээ. Ийм л нэгэн дайчин эмэгтэйн эрин үе эхлээд байгааг “People” дуулгаж байна.

Санал болгох

БНХАУ-ын соёлын өдрөөр хүүхдийн уран зохиолын цуврал номыг орчуулан бэлэглэлээ

uuganaa90

“Тэргэл сарны баяр”-ын тоглолт боллоо

uuganaa90

Хятад дууны “Торгон эгшиг” залуу дуучдын уралдааны ялагчаар уурхайчин залуу тодорлоо

uuganaa90

ӨМӨЗО-ны Монгол эмнэлэгийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийлээ 

uuganaa90

Кино телевизийн шилдэг бүтээл солилцох арга хэмжээ боллоо

uuganaa90

Монгол Улсын Их сургуулийн номын санд Хятад номын танхим нээлтээ хийлээ

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!