Б.Сүндэръяа, Ц.Анандбазар нарын хүчирхийллийн хэрэг олны анхаарлын төвд байсаар байна. Энэ асуудлаар дуугарсан олны танил хүмүүс болон сэтгүүлчдийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн билээ. Тэгвэл Б.Сүндэръяа энэ удаа эрчүүдийг энэхүү асуудалд дуу хоолойгоо нэгтгэхийг уриаллаа.
Тэрбээр “Хэрвээ Ц.Анандбазар хүчирхийлэгч хуулийн хариуцлагаас мултарч үлдвэл надаас цаашаа дахиж нэг ч эмэгтэй бузар булхайг илчлэх зориггүй олон хохирогчи д амаа үдүүлж насан туршдаа сэтгэлийн шархаа өөртөө үлдээнэ.
Хохирогчид буруутан болж, гэмтэн гэгээнтэн болсоор байх болно…
Энэ бол зөвхөн Ц.Анандбазар Сүнээ гэх хоёр хүний хоорондын асуудал бишээ.
Таны ирээдүй үр хойч үеийн нийгмийн тогтолцооны асуудал юм.
Үүнийг л ойлгож аав ээж эмээ өвөө ах эгч охид залуучууд маань хүчирхийлэлийн эсрэг дуу хоолойгоо нэгтгээч гэж хүсэж байна
Үүнээс цааш олон хүчирхийлэгчид хуулий н хариуцлага үүрч хохирогчид бус гэмтэн нь айж ичдэг болог.
Нэг эмэгтэй нэг ч хүүхэд нэг ч охидууд бүү хохирогч болоосой
Эрчүүд эмэгтэйчүүд охидуудаа та нар минь хайрлаж хамгаалах хэрэгтэй шүү” гэжээ.