Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Б.Ууганбаяр: Маш хүнд байгаа хүний тоо нэмэгдэхийн хэрээр нас баралт нэмэгдэж байна

ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 10,827 хүнд шинжилгээ хийхэд 1,220 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр халдварын тоо улсын хэмжээнд 17,823 болж байна. 1,220 тохиолдлын 10 нь гадаадаас зөөвөрлөгдсөн бол эмнэлгээс шалтгаалах халдварын хоёр тохиолдол батлагдсан. Дотоодод бүртгэгдсэн халдваруудын

  • 1,094 нь Улаанбаатар хотод,
  • 114 нь орон нутагт бүртгэгдлээ.

Сүүлийн 24 цагт 366 хүн эдгэрсэн ингээд нийт эдгэрсэн хүний тоо 10,253 боллоо.  Халдварын улмаас 2,804 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас

  • Хөнгөн 1,976
  • Хүндэвтэр 652
  • Хүнд 138
  • Маш хүнд 40 хүн байна.

Хөнгөн хэлбэрээр өвчилсөн 3,568 хүн гэртээ тусгаарлагдаж байгаа. Тэдгээр иргэдэд өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьдаг.

Өнгөрсөн хоногт хоёр нас баралт/49 настай эрэгтэй, 44 настай эрэгтэй/ бүртгэгдлээ. 49 настай эрэгтэй хувьд дөрөвдүгээр сарын 13-ны өдөр онош нь батлагдаж нас барсан бол 44 настай эрэгтэйн хувьд СБД-ийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад биеийн байдал нь хүндэрч нас барсан байна. Ингэснээр нийт нас баралтын тоо 29 боллоо.

Маш хүнд байгаа хүний тоо нэмэгдэхийн хэрээр нас баралт нэмэгдэж байгаа. Өнгөрсөн хоногт гэхэд маш хүнд хүний тоо хоёр дахин нэмэгдлээ” гэлээ.

Санал болгох

БГД-ийн төлөөлөгч Б.Ууганцэцэг гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалсан хэрэг гарчээ

uuganaa90

Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 19820 хүн гарын үсэг зураад байна

uuganaa90

НИТХ-ын дарга А.Баярыг огцруулах бичигт 32 төлөөлөгч гарын үсэг зурж, Баасан гарагт хэлэлцэхээр болжээ

uuganaa90

НЗД-ын орлогч Д.Бадарсан “Туулын хурдны зам”-ыг эсэргүүцэж байгаа тул ажлаа өгөхөөр болжээ

uuganaa90

Б.Цогтгэрэл ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т өглөө

uuganaa90

МАН-ын Бага хурал маргааш хуралдаж шинэ Ерөнхий сайдыг тодруулна

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!