Онцлох мэдээ

Б.Хурц Худалдаа хөгжлийн банкныхантай нэг халаастай болсон уу

ТЕГ-ын дарга асан Б.Хурц бусдыг эрүүдэн шүүсэн хэргээр 30 хоног хоригдоод 2019 оны 5 сарын 23-нд суллагдсан. 29-нд нь түүний төрсөн өдөр тохиожээ. Тэрбээр 50 нас хүрсэн байна. Б.Хурцын 50 насны ойн баяр өөрийнх нь эзэмшдэг “Buddha Vista”-гийн “Grill Studio”-д болжээ. Төрсөн өдрийн баярт Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Худалдаа хөгжлийн банкны ерөнхийлөгч Б.Мэдрээ, тус банкны гүйцэтгэх захирал О.Орхон, Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ-ийн дарга байсан Да.Ганболд тэргүүтэй зочид уригдаж оролцсон байна. Бэлгээ тэвэрсэн зочид “Buddha Vista”-гийн “Grill Studio” руу орж буй зургийг сэтгүүлчид буулгасан байна. Энэ талаарх мэдээлэл цахим сүлжээнд цацагдаж буй юм. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг л гэхэд Б.Хурцад өгөх бэлгээ хүүхэд адил хичээнгүйлэн тэвэрсэн харагдаж байна. Тэд Б.Хурцад аз жаргал ерөөн хундага тулгаснаас гадна хурцдаад байгаа асуудлуудад шийдэл гаргасан ажээ. Тухайлбал, “сахал” Д.Эрдэнэбилэгийг яаралтай суллуулах талаар арга хэмжээ авах хэрэгтэй гэж ярилцсан байна. Д.Эрдэнэбилэгийг суллахад шүүхэд байгаа нөхдүүдээс нь гадна улс төрийн нөлөө хэрэгтэй гэж үзжээ. Бас С.Эрдэнийг намын даргаас нь огцруулалгүй авч үлдэх, цааш нь 2020 оны сонгуульд намыг нь ялалтад хүргэх талаар хүчээ нэгтгэн ажиллах ёстой гэдэг дээр санал солилцож, зарим шийдэлд хүрсэн байна. Тэдний хэрхэн тохирсныг өнөө маргаашгүй явуулж эхлэх үйл ажиллагаанаас нь харж болох юм. Дашрамд хэлэхэд, Б.Хурц цагдаад, Ч.Сайханбилэг АТГ-т, О.Орхон ч хууль хяналтын байгууллагад уяатай л байгаа. Ийм л нөхдүүд 2019 оны 5 сарын 29-нд “Buddha Vista”-гийн “Grill Studio”-д цуглаад төрсөн өдөр тэмдэглэж, бие биедээ хайрцагтай “юм” бэлэглэж, нэгийгээ шоронгоос гаргаж, нөгөөгөө сонгуульд ялуулах талаар яриа хөөрөө хийгээд тарсан байна.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!