Uncategorized Мэдээ Онцлох мэдээ Папараци Улс төр Фото мэдээ Шар мэдээ

Б.Чойжилсүрэн, Ц.Баатарсайхан нарын бизнес “харшилдав”

Өнгөрөгч амралтын өдрүүдээр “Хүннү-2222” хотхон, KFC хоёрын цахим орчинд дахь пост, сэтгэгдэл олны анхаарлыг хамгийн ихээр татаж, дуулиан дагуулав.

Тодруулбал, KFC өөрийн цахим хуудаснаа “Hunnu2222 residence 2-р блокын нэвтрэх хэсгээр KFC хүргэлтийн ажилтныг оруулахгүй, үйлчилгээнд хүндрэл учруулах нөхцөл үүссэн тул энэхүү орон сууцад түр хугацаанд хүргэлт хийхгүй болсонд хүлцэл өчье” хэмээсэн байна. Хариуд нь “Хүннү хорооллын бяцхан үрсийг түргэн хоолноос хамгаалж байгаа харуулуудад болон хоол хүргэж өгөхгүйгээр шийдсэн kfc -дээ баярлалаа. Бид нар нь эндээ амиа аргалчихна санаа зоволтгүй” гэжээ.

Товчхондоо бол Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн барьсан “Хүннү-2222” хотхон руу “Таванбогд” группын эзэн Ц.Баатарсайханы эрхэлдэг бизнесүүд нэгнийхээ эрхийг хязгаарлан ийн мэтгэсэн нь олон нийтийн инээдийг хүргэв.

Улаанбаатар хотын А зэрэглэлийн элит бүсэд цэвэр агаартай, хөрсний бохирдолгүй, дуу чимээгүй, эрүүл орчинд байрлалтай хотхон гэх уриатай “Хүннү 2222”-ыг Б.Чойжилсүрэн сайдын “Хурд” групп барьсан. Дэлхийн 145 оронд 25000 гаруй салбар ажиллуулдаг KFC брэндийг Ц.Баатарсайханы Таванбогд групп 2013 оноос хойш ажиллуулж буй.

Б.Чойжилсүрэн сайд, Ц.Баатарсайхан бизнесмен Хан-Уул дүүрэг дэх ХААН банкны шилэн барилгын хоёр талыг эзэгнэн оршсоор удаж буй билээ. Уг барилгыг мөн л “Хурд” групп барьсан билээ.

Санал болгох

МУГТ-тай хамтран амьдрахын төлөө Б.Эрдэнэсүх нь эхнэр хүүхдүүдээ хөөж гаргасан уу?

uuganaa90

БНХАУ-ын соёлын өдрөөр хүүхдийн уран зохиолын цуврал номыг орчуулан бэлэглэлээ

uuganaa90

“Тэргэл сарны баяр”-ын тоглолт боллоо

uuganaa90

Хятад дууны “Торгон эгшиг” залуу дуучдын уралдааны ялагчаар уурхайчин залуу тодорлоо

uuganaa90

ӨМӨЗО-ны Монгол эмнэлэгийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийлээ 

uuganaa90

Кино телевизийн шилдэг бүтээл солилцох арга хэмжээ боллоо

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!