Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Вакцины хоёр тунг хийлгээд 14 хоносон иргэдэд энэ сарын 22-ноос амралт, жуулчны бааз, саун, хоолны газрууд заалаар үйлчилнэ

Улсын онцгой комиссоос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга Ц.Ганзориг “Вакцины давтан тунгаа хийлгээд 14 хоносон иргэнд тавдугаар сарын 22-ноос зарим төрлийн үйл ажиллагааг нээхээр болсон. Тухайлбал,

Ресторан, кафе, сүлжээ хоолны газрууд давтан тун аваад 14 хоносон хүмүүст заалныхаа 50 хувийн дүүргэлттэйгээр үйлчлэх нь нээлттэй.Дэн буудал болон зочид буудлыг нээнэ.Амралтын газар, жуулчны баазууд гэр бүлийн хүрээнд давтан тунгаа хийлгэсэн хүмүүсийг хүлээн авч үйл ажиллагаагаа нээнэ. Сауны газар 50%-ийн дүүргэлттэйгээр давтан тунгаа аваад 14 хоносон хүмүүст нээлттэй үйлчилнэ” хэмээв.

Мөн “Караоке, баарны үйл ажиллагааг коронавирусийн халдварын эрсдэлийн үнэлгээг хийж байгаад зургаадугаар сарын 2-ноос нээх эсэхийг шийднэ” гэдгийг тэрбээр хэллээ.

Улсын хэмжээнд коронавирусийн эсрэг вакцины нэгдүгээр тунд нийт хүн амын 87.6% /1,810,479 хүн/, хоёрдугаар тунд 33.1% /685,189 хүн/ нь хамрагдаад байгаа юм.

 

 

Санал болгох

Жил жилийн наадмыг чимж ирсэн “Макс”-ын мисс эзэгтэй

uuganaa90

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!