“Рио-2016” Паралимпын хүрэл медальт, дэлхийн хошой аварга, гавьяат тамирчин Э.Содномпилжээ өнгөрсөн долдугаар сард Казахстаны Нур-Султан хотноо пара пауэрлифтингийн ДАШТ-ний эрэгтэйчүүдийн -107 кг-д 247 кг-ыг өргөж түрүүлсэн. Түүний энэ амжилтыг “Гиннесийн ном”-д албан ёсоор бүртгэжээ.
Казакстанд үзүүлсэн энэ амжилт бол өөрийнхөө өмнө нь эзэмшиж байсан дээд амжилтаа 3 кг-аар ахиулсан дэлхийн дээд амжилт гэдгээрээ онцлогтой билээ. Гавьяат тамирчин Э.Содномпилжээ Гиннесийн дээд амжилт тогтоосон Монгол Улсын иргэн гэж бүртгэсэн талаар Монголын паралимпын хорооноос ийнхүү албан ёсоор мэдээлжээ.