Мэдээ Онцлох мэдээ Папараци СЕНСАЦИ Фото мэдээ Шар мэдээ

Газрын албаар хөлжсөн Э.Болорчулууны дахиад тамгаа өгөхгүй гээд зугтах вий дээ

СХД-ийн Газрын албаны дарга байхдаа ажлаа өгөхгүй хэмээн луу унжин тамгаа авч зугтаж байсан аюултай этгээд

Архангай аймгаас УИХ-д бие даан нэр дэвшихээр зүтгэж эхэлсэн Э.Болорчулуун “УЛС ТӨР, УРАГ САДАНГҮЙ ТОГТВОРТОЙ ТӨРИЙН АЛБАНЫ ТӨЛӨӨ ШИНЭ СОНГОЛТ ХИЙЦГЭЭЕ!” гэсэн уриаг дэвшүүлээд байгаа билээ. Гэвч үнэндээ түүнийг МАН-ын том ноёнтон, ард түмнээс тасарчихсан амьдралтай Т.Бадамжунайн ойрын хамаатан гэдгийг уншигчид андахгүй. Ах нь цагтаа Архангай аймгаас нэр дэвшин, УИХ-д сууж байсан ч өдгөө гадаад, дотоодоор аялж, казино, покерлосон шиг явдаг. Тэгвэл ах дүү, ураг садангүй тогтвортой төрийн албыг бий болгоно хэмээн улайхгүй сэвж яваа Э.Болорчулуун энэ удаа ахынхаа орыг залгуулахаар улс төрд нэрээ гаргаж эхэллээ.

Харамсалтай нь Э.Болорчулуун ярьж, хэлж байгаа шигээ тэнгэрийн амьтан биш. Тэрбээр газраар баяжигсдын л үргэлжлэл. М.Энхболд, Т.Балдамжунай нарын үйлийг уламжлан, газраас гэнэт баяжсан гэгддэг. Бүр СХД-ийн Газрын албаны дарга байхдаа ажлаа өгөхгүй хэмээн луу унжин тамгаа авч зугтаж байсан аюултай этгээд. Онигоо болон байж ажлаа өгч байсан тэрбээр төд удалгүй Нийслэлийн газрын албаны дарга болон дэвшсэн нь ахынх нь дэмжлэг байсныг үгүйсгэхгүй.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга байхдаа Э.Болорчулуун нь Хөрөнгө оруулгын мэдүүлэгтээ Зуун модны зуслан дахь 700 м2, Бурхантын аман дахь 10 000 м2 болон эхнэр Д.Эрдэнэчимэгийн нэр дээр бүртгэлтэй Зуун модны зуслан дахь 700 м2, Тахилтын 700 м2, Чингэлтэй дүүрэг дэхь үйлчилгээний зориулалттай 450 м2 зэрэг таван байршил газрыг мэдүүлэлгүй нуун дарагдуулсан гэгдэж байлаа. Дээрхээс үзвэл тэрбээр газрын албаны даргын албан тушаалаа үнэхээр сайн ашиглаж чаджээ. Энгийн  иргэд 0.07 га газраа авч чадахгүй зүдэрч явахад газрын албаны дарга 10 000 м2 газраас эхлээд эхнэртэйгээ нийлээд тав, зургаан газрыг өөрсдийн нэр дээр авсан байдаг байна. Тэгээд үүнийгээ Хөрөнгө оруулгын мэдүүлэгтээ мэдүүлээгүйгээс нь үзвэл тэрбээр хууль бусаар уг газраа өмчилсөн байх талтай гэгдэж байлаа. Ганц  газар бус байр, машин, хадгаламж дахь үлдэгдэл мөнгөө хүртэл Хөрөнгө оруулгын мэдүүлэгтээ дурдаагүй гэгддэг.

ТГ-аас түүний уг үйлдлийг олж илрүүлэн шалгах болоход Э.Болорчулуун тамгаа аваад алга болсон талаар шуугиж байлаа. Тиймээс түүнийг Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.4 дэх заалт буюу  нэг жилийн цалинтай тэнцэх буюу түүнээс их хэмжээний хөрөнгө, орлогыг мэдүүлээгүй, худал мэдүүлсэн, эсхүл хөрөнгө, орлогын мэдүүлгийг гаргаж өгөөгүй, гаргахаас татгалзсан бол албан тушаалаас нь огцруулах буюу ажлаас халах заалтын дагуу хариуцлага хүлээлгэхээр болсон. Гэтэл Э.Болорчулуун албан тушаалаас нь чөлөөлөх асуудал хөндөгдөх үед усанд хаясан чулуу шиг алга болоод бараг сар гаруйн дараа гарч ирж, аргагүйн эрхэнд ажлаа өгч байсан удаатай. Түүнийг хөрөнгө оруулгын мэдүүлэгтээ өөрийн хувийн өмчүүдийг нуун дарагдуулсан гэх хэрэгт буруутгаснаас гадна АТГ-ын албан бичгийн хариуг удаа дараа хожимдуулж, тус байгууллагын ажиллагаанд саад учруулан, хяналт шалгалтын ажлын үр дүнд сөргөөр нөлөөлсөн хэмээн буруушааж байсан юм.

Харамсалтай нь төд удалгүй Э.Болорчулуун Нийслэлийн газрын албаны дарга болсноор газрын наймааны талбарт эргэн ирсэн билээ. Энэ үе бол Засаг дарга С.Батболдын захирагч байх тухайд юм. Мэдээж эгэл жирийн аавын хүү байсан бол дүүргийн газрын албаны даргын суудлаасаа тийм сенсацитайгаар халагдсан хэрнээ бүр дэвшээд Нийслэлийн газрын албаны дарга болно гэдэг баршгүй даваа. Харин Э.Болорчулуун чадсан л юм даа. Чадсан төдийгүй дараа нь энэ тухай сөхөж бичсэн сэтгүүлчдийг шүүх цагдаад өгнө хэмээн дарамталж, өөрийнхөө талаарх бүх сөрөг мэдээллийг хааж амжсан сүйхээтэй эр.

Тэрбээр ХОМ-тээ өөрийнх нь жилийн орлого 46 сая 121 мянга, гэр бүлийн нийт орлого нь 68 сая 392 төгрөг, Нийтийн орон сууц нэг, нэг зуслангийн байшинтай, хоёр гражтай бөгөөд тэднийгээ 340 сая төгрөгрөөр үнэлжээ. 160 сая төгрөгийн Ланд 200 машинтай, 146 сая 610 мянган төгрөгийн 47 адуу, хурдан удмын 5 адуу, 25 үхэр, 127 хонь, 147 ямаатай гэнэ. 0,7 га болон 700м2 бүхий хоёр газартай, 75 сая 100 мянган төгрөгийн түүхэн үнэт эдлэлтэй, хадгаламждаа 102 сая төгрөгтэй хэмээн тэрбээр нэр дэвшигчийн ХОМ-тээ мэдүүлжээ.  Залуу хүн, төрийн албаар өнөөдрийг хүртэл явсан гэхэд бизнес эрхлэгч жирийн иргэнээс илүү хөрөнгөтэй аж. Ямартай ч Т.Бадамжунайн дүү Архангайг зориод Их хуралд морилохоор айсуй.

Санал болгох

ХОМ: МАН-ын жагсаалтаар тодорсон “шарк” Ч.Анар 1,6 тэрбум төгрөгийн үнэтэй тээврийн хэрэгсэлтэй

uuganaa90

ХОМ:Анхны эмэгтэй Засаг дарга Э.Болормаа 4 орон сууц, гадаадын банкинд 471 сая төгрөгийн хадгаламжтай

uuganaa90

ХОМ: Хамгийн олон компанид хувь эзэмшиж буй тоогоороо МАН, АН, ХҮН, Үндэсний Эвслийн нэр дэвшигчид тэргүүлж байна

uuganaa90

Найз охиноо хэвтэрт ортол зодож байсан “МТ” группийн эзний отгон хүү Г.Содбаярын ах Г.Дашням нэр дэвшинэ

uuganaa90

Топ модель С.Ариунбилэгийн экс, “Хөх чоно” группийн өв залгамжлагч П.Мөнхтулга нэр дэвшиж байна

uuganaa90

С.Цэнгүүний компани төрөөс тендер авч, “ковид-19”-ийн вакцины сурталчилгааг 20 саяар хийж байжээ

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!