Мэдээ

ГАР УТАСНЫ ХУЛГАЙТАЙ ХЭРХЭН ТЭМЦЭХ ВЭ?

Хулгайн гэмт хэрэг гаарсаар иргэд ч байх ёстой зүйл шиг хүлээж авах болж. Хөдөлмөрөөрөө бий болгосон зүйлээ урт гартны халаасанд хийнэ гэдэг байж боломгүй. Ялангуяа гар утасны хулгай хаа сайгүй, өдөр тутам тохиолддог бөгөөд олон удаа алдсан хүн гэхэд л ингээд л алдах ёстой юм шиг сэтгэл зүйтэй болдог. Гэвч бид энэ бүхэнтэй тэмцэх боломжтой. Залхууралгүй урьдчилан сэргийлж мөн алдсан даруйдаа цагдаад мэдэгдэх ёстой. Үнэндээ манайхны дийлэнх нь одоо олдхоосоо өнгөрсөн гээд хаячихдаг шүү дээ. Олсон ч бай, олоогүй ч бай цагдаагийн байгууллагат заавал мэдэгдээрэй.

Мөн урьдчилан сэргийлэх талаар цагдаагийн байгууллагаас олон зүйл хэрэгжүүлж буй. Асуудлыг шийдвэрлэх зорилгоор  Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Үндэсний дата төв болон үүрэн телефон оператор компаниуд хамтран www.smartdevice.mn вэб хуудсыг ашиглалтад оруулаад байна. Дээрх сайтад та ухаалаг утасныхаа IMEI кодыг бүртгүүлснээр алдсан гар утас, зөөврийн компьютер зэрэг ухаалаг төхөөрөмжөө богино хугацаанд олох боломжтой ажээ.

Утсаа алдсан тохиолдолд хэрэглэгч бүртгэлтэй утсаа “алдагдсан” төлөвт оруулахад тухайн утсанд ямар сим карт хийгдсэн талаарх мэдээллийг үүрэн телефоны дөрвөн операторын аль нэг рүү нь мэдээлэл ирэх аж. Ингэснээр Цагдаагийн байгууллагынхан хэрэглэгчийн утсыг түргэн шуурхай олж өгөх бүрэн боломжтой юм. Хамгийн гол нь иргэд тус сайтад бүртгэлээ идэвхтэй хийх хэрэгтэй.

 

Санал болгох

БНХАУ-ын соёлын өдрөөр хүүхдийн уран зохиолын цуврал номыг орчуулан бэлэглэлээ

uuganaa90

“Тэргэл сарны баяр”-ын тоглолт боллоо

uuganaa90

Хятад дууны “Торгон эгшиг” залуу дуучдын уралдааны ялагчаар уурхайчин залуу тодорлоо

uuganaa90

ӨМӨЗО-ны Монгол эмнэлэгийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийлээ 

uuganaa90

Кино телевизийн шилдэг бүтээл солилцох арга хэмжээ боллоо

uuganaa90

Монгол Улсын Их сургуулийн номын санд Хятад номын танхим нээлтээ хийлээ

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!