Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Г.Батхүү агсны гэр бүлийнхэнд 13 секундын бичлэг өгсөн гэх залуу учир битүүлгээр амиа алджээ

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн Н.Ганибал нар Төрийн ордонд учир битүүлгээр нас барсан Г.Батхүү агсны талаар мэдэгдэл хийлээ.

Тэд “Г.Батхүү агсан нас барсантай холбоотой хэд хэдэн нотлох баримтыг нягтлахгүйгээр, хэргийг учир битүүлгээр хаах гэж байна. Иймд бид өөрсдөө энэ хэргийн араас явж, бодитой мэдээлэлтэй болно” хэмээн мэдэгдлээ.

УИХ-ЫН ДЭД ДАРГА С.ОДОНТУЯА “Г.Батхүү агсан одоогоос 2 жилийн өмнө, 2019 оны тавдугаар сарын 17-ны өдөр Төрийн ордонд амиа алдсан. Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс маш нууцын зэрэгтэй хэргийг мөрдөн шалгаж байсан. Бид хоёр жилийн хугацаанд тэвчээртэй хүлээлээ. Гэтэл саяхан “Эзэн тогтоогдохгүй байна” гэсэн үндэслэлээр нийслэлийн прокурорын газарт хэргийг хаах санал хүргүүлсэн гэх мэдээлэл байна. Г.Батхүү агсны гэр бүлийнхэнд 13 секундын бичлэг өгсөн гэх залуу хэдхэн хоногийн өмнө учир битүүлгээр гэртээ амиа алдсан гэх мэдээлэл хэвлэлээр явсан. Үүнийг тодорхой болгох ёстой. Жилийн өмнө өмгөөлөгч болон Г.Батхүү агсны гэр бүлийнхэн шинжилгээний дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа, гар утсан дээрх мэдээллийг устгасан гэдгийг хэвлэлийн бага хурал хийж, мэдэгдэж байсан. Энэ хэвлэлийн хурлын дараа мөрдөн байцаалтын нууц задруулсан гэх үндэслэлээр өмгөөлөгчид ял оноосон байдаг. Иймд хэргийг учир битүүлгээр битгий хаагаач гэдэг шаардлагыг тавьж байгаа юм. Хөдөө хээр биш, Төрийн ордонд хүн нас барсан байхад хэргийн эзэн холбогдогчийг тогтоох нь зүйтэй гэж үзэж байна” хэмээв.

Дээрх гишүүд уг хэргийн талаар Ерөнхий сайд, ХЗДХ-ийн сайдад асуулга хүргүүлж, УИХ дахь АН-ын бүлэг дээр тодорхой мэдээлэл хийж, хэргийн үнэн мөнийг тогтоохын төлөө ажиллахаа мэдэгдсэн юм.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!