Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Даваа гарагт 1, 6-гаар төгссөн автомашин замын хөдөлгөөнд оролцохгүй

Нийслэлийн Засаг даргын захирамжид өөрчлөлт орлоо.

Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын А/357 дугаар захирамжийн 3.4-т “Үйл ажиллагааг нь хязгаарлахгүй төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн ажилтан, албан хаагчдын хувийн болон албаны тээврийн хэрэгслийг улсын дугаарын сүүлийн орон тэгш, сондгой тоогоор төгссөнөөр хуанлийн өдрөөр (хүнс, эмнэлэгийн тусламж үйлчилгээ, буяны үйлчилгээ, инженерийн байгууламж, хот нийтийн аж ахуйн ажил, хэвлэл мэдээлэл, тусгай зориулалтын тээврийн хэрэгслээс бусад) 06:00-22:00 цагт замын хөдөлгөөнд оролцуулж, түгжрэл саатал үүсгэхгүй байх, хариу арга хэмжээ авч ажиллах гэсэн байсан.

Үүнийг “Нийслэлийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслийг ажлын өдрүүдэд дугаарын хязгаарлалтаар замын хөдөлгөөнд оролцуулж, түгжрэл саатал үүсгэхгүй байх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах” хэмээн өөрчиллөө.

Өөрөөр хэлбэл,

Даваа гарагт 1, 6-гаар

Мягмар гарагт 2, 7-гоор

Лхагва гарагт 3, 8-аар

Пүрэв гарагт 4, 9-өөр

Баасан гарагт 5, 0-ээр төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохгүй. Амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Санал болгох

БГД-ийн төлөөлөгч Б.Ууганцэцэг гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалсан хэрэг гарчээ

uuganaa90

Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 19820 хүн гарын үсэг зураад байна

uuganaa90

НИТХ-ын дарга А.Баярыг огцруулах бичигт 32 төлөөлөгч гарын үсэг зурж, Баасан гарагт хэлэлцэхээр болжээ

uuganaa90

НЗД-ын орлогч Д.Бадарсан “Туулын хурдны зам”-ыг эсэргүүцэж байгаа тул ажлаа өгөхөөр болжээ

uuganaa90

Б.Цогтгэрэл ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т өглөө

uuganaa90

МАН-ын Бага хурал маргааш хуралдаж шинэ Ерөнхий сайдыг тодруулна

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!