Өдгөө Орос-Украйны дайн ширүүсэж байна. Энэ хүнд үед БХ-ын сайд Г.Сайханбаяр ОХУ-тай хамтын ажиллагаагаа эрчимтэй үргэлжүүлэхийн төлөө байна. Сайдын тушаалаар энэ сарын дундуур Москва хотод болох олон улсын цэргийн наадам “Армейские международные игры-2022”-ын хоёрдугаар төлөвлөлтийн хуралдаанд манай өндөр тушаалын генерал, хурандаа нарын баг оролцохоор болжээ. Бүр манай улс энэхүү цэргийн наадмын хамтран зохион байгуулагчаар оролцож байгаа аж. БХЯ-ны төлөөлөгчдийн зардалд нийт 15,4 сая төсөвлөжээ. Төсвийн задаргаанаас харахад замын зардлаа ам.доллароор авч явж байгаа нь валютгүй болсон оросуудад багагүй дэм болох нь мэдээж.