Амьдрал Мэдээ Онцлох мэдээ Улс төр

Долоон минутад баталсан Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн өөрчлөлт

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар УИХ-ын тогтоолын төсөлд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж, хүлээж аваагүй. Цэц Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өмнөх болон одоогийн Ерөнхийлөгчийг нэр дэвшихийг хориглосон заалт оруулаагүй нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн юм.  Үүнтэй холбогдуулан Цэцийн дүгнэлтийн дагуу түдгэлзүүлсэн хоёр заалтыг УИХ үтэр түргэн өөрчлөв.

Тодруулбал, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг  долоон минутад хэлэлцэн батлав. Хуулийг ийнхүү яаравчлан баталсан нь өнөөдрөөс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах ажиллагаа эхэлж буйтай холбоотой гэж буй. Хуульд Ерөнхийлөгчөөр өмнө нь ажиллаж байгаагүй хүнийг зөвхөн нэг удаа сонгох зохицуулалт оруулсан юм.

Ингээд хуулийн өөрчлөлтийг танилцуулъя.

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль 

3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт:

Өмнөх заалт: 3.1.2.“нэр дэвшигч” гэж 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшин бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэх авсан Монгол Улсын уугуул иргэнийг;

Өөрчилсөн заалт: “3.1.2.“нэр дэвшигч” гэж Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэг, энэ хуульд заасан шаардлагыг хангаж Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшин бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэх авсан Монгол Улсын иргэнийг

5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэг:

Өмнөх заалт: 5.4. 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан Монгол Улсын уугуул иргэн Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхтэй.

Өөрчилсөн заалт: 5.4. Энэ хуулийн 3.1.2-т заасан шаардлага хангасан, Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаагүй Монгол Улсын уугуул иргэн зөвхөн нэг удаа Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхтэй.

Санал болгох

БНХАУ-ын соёлын өдрөөр хүүхдийн уран зохиолын цуврал номыг орчуулан бэлэглэлээ

uuganaa90

“Тэргэл сарны баяр”-ын тоглолт боллоо

uuganaa90

Хятад дууны “Торгон эгшиг” залуу дуучдын уралдааны ялагчаар уурхайчин залуу тодорлоо

uuganaa90

ӨМӨЗО-ны Монгол эмнэлэгийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийлээ 

uuganaa90

Кино телевизийн шилдэг бүтээл солилцох арга хэмжээ боллоо

uuganaa90

Монгол Улсын Их сургуулийн номын санд Хятад номын танхим нээлтээ хийлээ

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!