Хуульзүй, дотоод хэргийн яам, Хил хамгаалах ерөнхий газрын харьяа Дорноговь аймгийн Хатанбулаг сум дахь Сулинхээр дэх 0168-р ангийн алба хаагч өчигдөр буюу 2021.04.24-ны өдрийн 22:00 цагийн орчимд нас барсан байна. Тус хэргийг Хил хамгаалахын ОНХА-ны дарга Д.Энхтайванаас тодруулахад “Өмнөговь аймгаас цэргийн албанд татагдсан, 7-10 хоногийн дараа халагдах байсан 20 настай цэрэг нас барсан. Уг хэргийг Дорноговь аймгийн цагдаагийн хэлтсээс шалгаж байгаа. Бид мэдээлэл өгнө” гэдгийг хэллээ.
Дараагийн мэдээ