Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Д.Сосорбарам: Наадмын найруулагчаар намайг томилсон бол шууд ажил хаяна

Өнгөрсөн 2013, 2014 онд улсын их баяр наадмын нээлтийн найруулагчаар ажиллаж байсан Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам энэ жилийн наадмыг эсэргүүцэж буйгаа илэрхийлжээ.

Тэрбээр энэ талаар “Хэрвээ би энэ жил наадмын найруулагчаар ажиллахаар тохоогдсон бол шууд ажил хаяж, уран бүтээлчдийнхээ эрүүл энх амьдралыг дээдлэнэ.Уг нь найруулагч дүү Н.Наранбаатар, Г.Цоггэрэл хоёрт устасдаж санал хүсэлтээ дуулгасан л юмсан. Хүн амьд байх л чухал шүү. Хэзээч наадаж болно. Бүх уран бүтээлчид өөрийгөө хамгаалах бүрэн эрхтэй шүү. Үндсэн хуулиар олгогдсон амьд байх,амьдрах эрхээ эдлээсэй л гэж уриалъя. Он удаан жил бүтээх туурвихын төлөө өөрийгөө бод, өөрийгөө хайрла уран бүтээлчдээ. Ингэж л зөвлөх байна даа. Бод. Тунгаа. Сайтар эргэцүүл. Нам төрөөс өмнө урлаг байсан юм шүү. Сайн чадвартай бүтээлч сэтгэгчид л төрийн мунхаглалыг сөрж чаддаг юм даа.Би ийм л хүн. Төрийн зарц, боол болсон найруулагч нараа орхи биеэ гамна хайрла гэж бүх уран бүтээлчдийг өмөөрчихье. Цаг бүх талаар цөвүүн байна.Урт удаан жил туурвихаа л бод. Аав ээж, амраг хань, алагхан үрсээ хайрла аа.Бас ахиад хэлье өөрийгөө хайрла” гэжээ.

Санал болгох

МУГТ-тай хамтран амьдрахын төлөө Б.Эрдэнэсүх нь эхнэр хүүхдүүдээ хөөж гаргасан уу?

uuganaa90

БНХАУ-ын соёлын өдрөөр хүүхдийн уран зохиолын цуврал номыг орчуулан бэлэглэлээ

uuganaa90

“Тэргэл сарны баяр”-ын тоглолт боллоо

uuganaa90

Хятад дууны “Торгон эгшиг” залуу дуучдын уралдааны ялагчаар уурхайчин залуу тодорлоо

uuganaa90

ӨМӨЗО-ны Монгол эмнэлэгийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийлээ 

uuganaa90

Кино телевизийн шилдэг бүтээл солилцох арга хэмжээ боллоо

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!