Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг тэргүүтэй хүмүүст яллах дүгнэлт үйлдүүлэхээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс прокурорын байгууллагад шилжүүлжээ.
Д.Эрдэнэбилэг нь Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал О.Орхон болон “Монголын зэс корпораци”-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин, “Кью Эс Си” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Шижир нартай нэгдэж нийлэн гэмт хэрэг байнга үйлдэж, ашиг олох зорилгоор тогтвортой бүлэг байгуулсан, бусдыг оролцуулж, элсүүлсэн хэмээн яллах дүгнэлт үйлджээ.
Тэднийг Эрүүгийн хуулийн 20.3, 18.6 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэх аж. Үүнээс гадна тухайн үед Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар авч байхад, Засгийн газрын хуралдаанд танилцуулах ажлыг гардан гүйцэтгэсэн хэмээн Сангийн сайд асан Б.Болор, Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбат, Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргал, Д.Ганбат нарт мөн яллах дүгнэлт үйлдэхээр болж буй гэх.