Амжилт Мэдээ Онцлох мэдээ

Жүдо: Тив, дэлхийн шинэхэн аварга Б.Баасанхүү Парисын олимпод эх орноо төлөөлнө

      

АНЭУ-ын Абу Даби хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 19-нд эхэлсэн. Тэмцээн тав хоногийн турш үргэлжлэх юм. Олимпын эрхийн оноо олгох уг тэмцээнд 104 орны нийт 633 тамирчин оролцож буй. Харин манай улсаас 18 жүдоч эх орноо төлөөлөн оролцож байна.

Тэгвэл Өчигдөр Тэмцээний Эмэгтэйчүүдийн 48 Кг-Ын Жинд Үндэсний Шигшээ Багийн Тамирчин Б.Баасанхүү Италийн Жүдочийг Вазари Үнэлгээгээр Ялж, Алтан Медаль Хүртлээ. Тэд Өмнө Нь Гурав Барилдахад Б.Баасанхүү Хоёрт Нь Ялж Байжээ. Тэрбээр Ийнхүү Жүдо Бөхийн ДАШТ-Ээс Монголын Баг Тамирчдын 28 Дахь Медалийг Хүртэв. Түүний Энэ Алтан Медаль Манай Жүдочдын Дэлхийн Аваргын Зургаа Дахь Алтан Медаль Юм.

Хөвсгөл аймгийн уугуул Б.Баасанхүү Дэлхийн аварга болохоосоо сарын өмнө улсын аваргад түрүүлснээс гадна Ази тивийн аварга болж, төрийн дууллаа эгшиглүүлсэн. Мөн Tажикистан Душанбе хотод болсон олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнд түрүүлсэн юм. Одоо түүнийг ирэх долоодугаар сард болох Парисын олимпын том, хариуцлагатай даваа хүлээж байна.

Санал болгох

БГД-ийн төлөөлөгч Б.Ууганцэцэг гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалсан хэрэг гарчээ

uuganaa90

Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 19820 хүн гарын үсэг зураад байна

uuganaa90

НИТХ-ын дарга А.Баярыг огцруулах бичигт 32 төлөөлөгч гарын үсэг зурж, Баасан гарагт хэлэлцэхээр болжээ

uuganaa90

НЗД-ын орлогч Д.Бадарсан “Туулын хурдны зам”-ыг эсэргүүцэж байгаа тул ажлаа өгөхөөр болжээ

uuganaa90

Б.Цогтгэрэл ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т өглөө

uuganaa90

МАН-ын Бага хурал маргааш хуралдаж шинэ Ерөнхий сайдыг тодруулна

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!