Uncategorized Амьдрал Боловсрол Мэдээ СЕНСАЦИ Фото мэдээ Шар мэдээ

Ж.СОРОНЗОН ЗАХИРАЛ БАГШ, АЖИЛТНУУДДАА ХУУЧИН ХУВЦСАА ЗАРСАН АСУУДЛААРАА ШАЛГАГДАЖ БАЙНА

БШУЯ-ны харьяа Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзон сургуулийнхаа багш, ажилтнууддаа өөрийнхөө өмсөж байсан хуучин хувцсаа хүчээр зарж байсан гэх хэргээр Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт өдгөө шалгагдаж байна.

Ж.Соронзон захирал өөрийнхөө 20 жилийн өмнө өмсөж байсан пиджак, өмд, юбка зэрэг хувцсуудаа нэг бүрийг 200-250 мянган төгрөгөөр хүчээр зардаг байсан бөгөөд хувцсыг нь хэл үггүй худалдан авсан багш, ажилтныг нэг удаагийн сахилгын шийтгэлээс чөлөөлдөг байж. Хэрвээ авахгүй бол ямар нэгэн ялих, ялихгүй шалтгаар цалингаас нь 40-50 хувиар хасчихдаг учраас багш нар өмсөх ч бай, өмсөхгүй ч бай хамаагүй үг дуугүй авдаг байсныг эх сурвалжууд хэлж байна.

Ж.Соронзонгийн хуучин хувцасны үзэсгэлэн

Энэхүү зураг дээрх хуучин хувцасны үзэсгэлэн 2021 оны гуравдугаар сарын 31-ний өдөр БШУЯ-ны харьяа Монгол-Оросын хамтарсан 3-р сургуулийн түрээсэлж буй “Номун” хотхоны нэгдүгээр давхарт болжээ.

Энэ тухай нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж бидэн рүү илгээсэн захидалдаа “2021 оны 3-р сарын 31-ний өдөр хичээлийн эрхлэгч Даримаа багш над руу залгаж, маш яаралтай ажлаар бага ангийн хичээлийн эрхлэгч Оюуна Юривна таныг дуудаж байна. Хурдхан хүрээд ирээрэй гэхээр нь Номун хотхоны нэг давхарт байрлах бага сургуульд хүрч очсон. Тэгсэн чинь Оюуна Юривна намайг ажлын өрөөнийхөө хажуу талын ангид дагуулж оруулахад Ж.Соронзон захирлын хуучин хувцасны үзэсгэлэн худалдаа болж байв. Багш болгон заавал нэгийг сонгож аваад 250,000 төгрөгийн төлбөрийг нь цалингаасаа өгөөрэй гэхээр нь би дотроо маш дургүйцэж байсан хэдийч албан хүчээр нэг хувцсыг авч бичүүлээд гарч явсан. Үүний дараа манай сургуулийн нэг багш уг үзэсгэлэнгээс албан хүчээр нэг хувцас авах үедээ надруу нэг зураг явуулсан нь баримт болж үлдэж”

гэсэн байв.

Санал болгох

МУГТ-тай хамтран амьдрахын төлөө Б.Эрдэнэсүх нь эхнэр хүүхдүүдээ хөөж гаргасан уу?

uuganaa90

БНХАУ-ын соёлын өдрөөр хүүхдийн уран зохиолын цуврал номыг орчуулан бэлэглэлээ

uuganaa90

“Тэргэл сарны баяр”-ын тоглолт боллоо

uuganaa90

Хятад дууны “Торгон эгшиг” залуу дуучдын уралдааны ялагчаар уурхайчин залуу тодорлоо

uuganaa90

ӨМӨЗО-ны Монгол эмнэлэгийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийлээ 

uuganaa90

Кино телевизийн шилдэг бүтээл солилцох арга хэмжээ боллоо

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!