Дөрөвдүгээр сарын 17-ны өдөр Ховд аймаг руу тээвэрлэсэн Завхан аймгийн 197 иргэний PCR шинжилгээний хариу гарч, 14 иргэн коронавирусийн халдвар авсан нь батлагджээ.
Улиастай суманд батлагдсан тохиолдлын дам хавьтлын 300 иргэнд өнөөдөр түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийнэ.
Шинжилгээ хийх явуулын таван баг 10 цагаас эхлэн 15 хүний бүрэлдэхүүнтэй ажиллана. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт эмчлүүлж буй 10 иргэний биeийн байдал хэвийн байна хэмээн Завхан аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.