Засгийн газраас хатуу хөл хорио тогтоохгүй, зарим салбарын үйл ажиллагааг хязгаарлахаар шийдвэрлэжээ.
Энэ дагуу 2021 оны 4 дүгээр сарын 3-18-ны өдрүүдэд дараах байгууллагууд ажиллахгүй.
- Ресторан
- Лоунж
- Саун
- Бассейн
- Алжаал тайлах төв
- Кино театр
- Үзвэр үйлчилгээ
- Бялдаржуулах төв
- Амралт сувилал
- Сургалтын төвүүд ажиллахгүй.
Улсын хэмжээнд дээрх салбарын үйл ажиллагааг хязгаарлах саналыг Улсын онцгой комиссоос гаргажээ.
Нарантуул, Хархорин, Барс, Хүчит шонхор, Нарантуул-2 зэрэг томоохон зах 30 хувиар ажиллах /амралтын өдрүүдэд ажиллахгүй/
· Дэлгүүр, худалдааны төвүүд 20:00 цагт хаах
· Аймаг, орон нутаг руу зорчих иргэдийн хөдөлгөөнийг хүндэтгэх шалтгаанаас бусад тохиолдолд хориглох
· Орон нутаг руу хүнс, ачаа тээвэр, малын өвс тэжээл, шатахуун тээврээс бусад тохиолдолд автомашины хөдөлгөөнийг хязгаарлахаар боллоо.