Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

“Зорилтот бүлгийн бичиг баримтгүй 85 хүний иргэний үнэмлэхийг хэвлүүлсэн. 300,000 төгрөгийг олгоно”

Монгол Улсын Засгийн газраас иргэн бүрд 300 мянган төгрөг олгох шийдвэрийг өнгөрсөн дөрөвдүгээр сард гаргасан. Энэхүү мөнгийг зорилтот бүлгийн бичиг баримтгүй иргэдэд хэрхэн олгох талаар ХНХ-ийн сайд А.Ариунзаяа тайлбар өгчээ.

Тэрбээр “Энэхүү шийдвэрийг хэрэгжүүлж, нэг ч хүнийг орхигдуулахгүйн тулд салбар дундын ажлын хэсэг байгуулж МУЗН, УБЕГ, Гааль, татвар, мэдээллийн төв болон манай байгууллагууд хамтарч Нийслэлийн Нийгмийн хамгааллын тусгай төв, гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэдэд түр хоноглох үйлчилгээ үзүүлж байгаа гурван төрийн бус байгууллага, төвлөрсөн хоёр хогийн цэгт ажилладаг зорилтот бүлгийн 313 иргэний бичиг баримттай, арилжааны банкны данстай эсэх талаар судалгаа мэдээлэл авч ажилласан.

Үүнээс УБЕГ-т бичиг баримтжуулахаар 134 иргэний  мэдээллийг хүргүүлсэн. Үүнээс 85 хүний иргэний үнэмлэхийг хэвлүүлэн олголоо. Одоо дансжуулна.

Үлдсэн 49 иргэний хувьд хаягийн болон бусад зөрчилтэй, мөн Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байгаатай холбогдуулан шилжилт хөдөлгөөнийг зогсоосон тул сонгууль дууссаны дараа бичиг баримтжуулах ажил үргэлжлэх юм.

Иргэн та 300 мянган төгрөгийн нэг удаагийн тэтгэмжээ аваагүй бол Ибаримтын цахим хуудсаар олголтоо шалган мөн хуудсаар хүлээн авах өргөдөл гаргаарай” гэв.

 

 

Санал болгох

МУГТ-тай хамтран амьдрахын төлөө Б.Эрдэнэсүх нь эхнэр хүүхдүүдээ хөөж гаргасан уу?

uuganaa90

БНХАУ-ын соёлын өдрөөр хүүхдийн уран зохиолын цуврал номыг орчуулан бэлэглэлээ

uuganaa90

“Тэргэл сарны баяр”-ын тоглолт боллоо

uuganaa90

Хятад дууны “Торгон эгшиг” залуу дуучдын уралдааны ялагчаар уурхайчин залуу тодорлоо

uuganaa90

ӨМӨЗО-ны Монгол эмнэлэгийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийлээ 

uuganaa90

Кино телевизийн шилдэг бүтээл солилцох арга хэмжээ боллоо

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!