Онцлох мэдээ СЕНСАЦИ Улс төр Шар мэдээ

ЗТХЯ-ны ТНБД С.Батболд зургаахан хүнд “хүндэтгэл” үзүүлэхэд зургаан сая төгрөг зарцуулжээ

Зам тээвэр хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболдын тушаалаар Үндсэн хууль батлалцсан нэр бүхий зургаан депутатыг ойн баяраар хүлээн авч хүндэтгэл үзүүлэхэд зургаан сая төгрөг зарцуулжээ. Тушаалаас харахад нэг депутатад нэг сая төгрөг төлөвлөгдсөн мэт. Зам тээврийн салбарт цөөхөн депутат байсан нь яамай. Хэрвээ 10 депутат байсан бол төсвийн 10 сая төгрөг зарцуулагдах байжээ. Төрийн албанд “хүндэтгэл үзүүлэх” гэгчид чимээгүй байдлаар ихээхэн хөрөнгө үрэгдсээр ирсэн. Том дарга ирэхэд хүндэтгэл үзүүлнэ, төрийн одонгоор шагнуулахад хүндэтгэл үзүүлнэ, төрсөн өдөр нь болоход хүндэтгэл үзүүлнэ, тэмцээнд оролцоод ирвэл хүндэтгэл үзүүлнэ, албан тушаал дэвшвэл хүндэтгэл үзүүлнэ гээд энэ жагсаалт тасрахгүй.  Хүндэтгэл үзүүлэх гэгчээ зардал багатай, цомхон хийх  тун ч дургүй. Хүлээн авалт,  бэлэг сэлт нь тун тансаг байдаг. Тэр тусмаа хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд гар султай Төрийн нарийн бичгийн даргатай ЗТХЯ-нд иймэрхүү маягаар төсвийн хөрөнгө ихээхэн үрэгдэх бололтой.

Санал болгох

БГД-ийн төлөөлөгч Б.Ууганцэцэг гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалсан хэрэг гарчээ

uuganaa90

Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 19820 хүн гарын үсэг зураад байна

uuganaa90

НИТХ-ын дарга А.Баярыг огцруулах бичигт 32 төлөөлөгч гарын үсэг зурж, Баасан гарагт хэлэлцэхээр болжээ

uuganaa90

НЗД-ын орлогч Д.Бадарсан “Туулын хурдны зам”-ыг эсэргүүцэж байгаа тул ажлаа өгөхөөр болжээ

uuganaa90

Б.Цогтгэрэл ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т өглөө

uuganaa90

МАН-ын Бага хурал маргааш хуралдаж шинэ Ерөнхий сайдыг тодруулна

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!