Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Зэвсэгт хүчний анги байгууллагатай холбоотой 105 хэргийг нотлогдоогүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон

УИХ-ын Хүний эрхийн дэд хороо зэвсэгт хүчинд цэрэг удаа дараа амь хохирсон асуудлыг нээлттэй хэлэлцэж байна

Энэ үеэр Прокурорын байгууллагаас “Прокурорын байгууллагын хэмжээнд эрүүдэн шүүх болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл ажилладаг. Зэвсэгт хүчний анги байгууллагатай холбоотой 2010-2020 онд 506 хэрэгт, хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байна.

Өнөөдрийн байдлаар тус хэргүүдийн 92 хувийг шийдвэрлэсэн. 105 хэргийг нотлогдоогүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. 506 хэргийн 10 орчим хувь нь ажлын байран дээр үйлдэгдсэн. Үлдсэн нь зэвсэгт хүчний алба хаагчид нийгмийн харилцаанд орох явцад үйлдэгдсэн байна. Алба хаагчдын ёс зүй сахилга хариуцлагыг дээшлүүлэх, гэмт хэрэг гарахаас өмнө урьдчилан сэргийлэх тал дээр онцгой анхаарах шаардлагатай.

Прокуророос гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зарим төрийн байгууллагуудад сургалт явуулдаг. Он гараад нийт 7 хэрэгт хяналт тавьж, хоёр хэргийг шүүхэд шилжүүлсэн. Удааширсан асуудал байхгүй” гэдгийг хэлэв.

Санал болгох

МУГТ-тай хамтран амьдрахын төлөө Б.Эрдэнэсүх нь эхнэр хүүхдүүдээ хөөж гаргасан уу?

uuganaa90

БНХАУ-ын соёлын өдрөөр хүүхдийн уран зохиолын цуврал номыг орчуулан бэлэглэлээ

uuganaa90

“Тэргэл сарны баяр”-ын тоглолт боллоо

uuganaa90

Хятад дууны “Торгон эгшиг” залуу дуучдын уралдааны ялагчаар уурхайчин залуу тодорлоо

uuganaa90

ӨМӨЗО-ны Монгол эмнэлэгийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийлээ 

uuganaa90

Кино телевизийн шилдэг бүтээл солилцох арга хэмжээ боллоо

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!