Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

“Импортын бүтээгдэхүүнд монгол шошго шаардана”

“Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар”-ын дарга Б.Бат-Эрдэнэ импортын хүнсний бүтээгдэхүүнийг монгол шошготойгоор худалдаалахыг шаардана гэлээ.

Тэрбээр “Хүнсний аюулгүй байдлыг ярьж, ойлгож, шаардаж сурсан цагаас эрүүл мэндийн тухай ярьж болно. Нэг зүйлд баяртай байна. Хүүхэд байхад анзаардаггүй байсан зүйлээ том болоод өөрөө өөрчлүүлнэ гэж бодож байсангүй.

Алдарт Цагаан самар 1990-ээд оны дунд үеэс Монголд орж ирсэн гэгддэг. Өнгөрсөн хугацаанд хэн яагаад хаяг, шошго яриагүйг, хуулийг үл тоомсорлон явж ирсэнийг хөндөөгүйг гайхах юм. Энд зөвхөн самар асуудал биш хүнсний аюулгүй байдлыг хангуулах тухай асуудал яригдаж байгаа.

Дараагийн орж ирэх самарнууд Монгол хаяг шошготойгоор худалдаалагдана. Энэ бол үр дүн.  Одоо үлдсэн 33-н импортлогч компанийн бараа бүтээгдэхүүнээс ийм үр дүн шаардана. Хэрэглэгчийг хэлний мэдлэгтэй байхыг шаардахгүй. Харин хэрэглэгчид эх хэлээрээ, ойлгох хэмжээнд мэдээллийг авч байх ёстойг нэхнэ, шаардана” гэв.

 

 

Санал болгох

БГД-ийн төлөөлөгч Б.Ууганцэцэг гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалсан хэрэг гарчээ

uuganaa90

Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 19820 хүн гарын үсэг зураад байна

uuganaa90

НИТХ-ын дарга А.Баярыг огцруулах бичигт 32 төлөөлөгч гарын үсэг зурж, Баасан гарагт хэлэлцэхээр болжээ

uuganaa90

НЗД-ын орлогч Д.Бадарсан “Туулын хурдны зам”-ыг эсэргүүцэж байгаа тул ажлаа өгөхөөр болжээ

uuganaa90

Б.Цогтгэрэл ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т өглөө

uuganaa90

МАН-ын Бага хурал маргааш хуралдаж шинэ Ерөнхий сайдыг тодруулна

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!