Uncategorized Мэдээ Онцлох мэдээ Папараци Фото мэдээ Шар мэдээ

Инээх нь хүртэл аавтайгаа усны дусал мэт адилхан Ц.Элбэгдоржийн хүү Э.Эрдэнийн 7 баримт

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хоёр дахь хүү Э.Эрдэнэ аавынхаа адил улс төрд хүч үзэхээр шийдэж байсан цаг саяхан. Тэрбээр Баянзүрх дүүргийн 27-дугаар тойрогт АН-аас нэр дэвшиж байлаа. “Та улс төрд орох уу” гэсэн сэтгүүлчийн асуултад “Хэдийгээр би улс төрд орно гэж баттай шийдээгүй байгаа ч орохыг үгүйсгэхгүй” хэмээн хариулж байсан юм.

1. Ц.Элбэгдоржийн 2 дахь хүү Э.Эрдэнэ 1989 онд Улаанбаатар хотод мэндэлжээ.

2. Э.Эрдэнэ АНУ-ын “Drexel University”-д биологийн чиглэлээр суралцаж төгссөн юм. Аавтайгаа усны дусал мэт адилхан энэ хүү докторын зэрэг амжилттай хамгаалсан нэгэн. Э.Эрдэнийн үндсэн мэргэжил “молекул-биологич”. Дутуу төрсөн хүүхдийн тархины хөгжлийг сэргээх эм гаргаж авах төсөлд оролцож, цөөнгүй жил лабораторид ажилласан Э.Эрдэнэ Монголд ирж, Цэргийн эмнэлгийн лабораторид судалгаа шинжилгээ хийж байв.

3.Э.Эрдэнэ 2013 онд Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад есөн сарын хугацаанд Монгол Улсын энхийг сахиулах ажиллагааны II ээлжийн Мото-буудлагын батальоны тагнуулын офицероор үүрэг гүйцэтгэсэн билээ.

4. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нүүрийг гараараа хаасан зураг нэлээд шуугиан тарьсан. Энэ үйл явдал 2011 онд болж байв. Харин 2013 онд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн хүү Э.Эрдэнэ “Обамадаж” аавынхаа “өшөөг” авсан удаатай. 

5. Э.Эрдэнийн гэргийг Ч.Ариунжаргал гэдэг. Түүний аав Чинболд “Суурь”  компанийн гүйцэтгэх захирал. Ц.Элбэгдорж, Чинболд хоёр эртний найзууд бөгөөд тэд одоогоос хорь гаруй жилийн өмнө “Сансар”-т айл хөрш амьдарч байжээ. Ч.Ариунжаргал, Э.Эрдэнэ нар хоёр настайгаас эхлэн бие биенээ мэддэг, нэг цэцэрлэгт явдаг багын найзууд гэнэ. Мөн АНУ-д ч хамт сурч байжээ.

6. Э.Эрдэнэ, Ч.Ариунжаргал нарын хурим 2014 онд болсон аж. 

7. 2014 оны наймдугаар сарын 24-нд гэргий Ч.Ариунжаргал нь амаржиж хүү төрүүлж өгсөн байна.

Санал болгох

МУГТ-тай хамтран амьдрахын төлөө Б.Эрдэнэсүх нь эхнэр хүүхдүүдээ хөөж гаргасан уу?

uuganaa90

БНХАУ-ын соёлын өдрөөр хүүхдийн уран зохиолын цуврал номыг орчуулан бэлэглэлээ

uuganaa90

“Тэргэл сарны баяр”-ын тоглолт боллоо

uuganaa90

Хятад дууны “Торгон эгшиг” залуу дуучдын уралдааны ялагчаар уурхайчин залуу тодорлоо

uuganaa90

ӨМӨЗО-ны Монгол эмнэлэгийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийлээ 

uuganaa90

Кино телевизийн шилдэг бүтээл солилцох арга хэмжээ боллоо

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!