С.Жавхлан талбай дээр “Монголоо аваръя” нэртэй суулт зарлаад хэд хонож байгаа билээ. Харин өнөөдөр 12 цагаас иргэд Чингисийн талбай дээр “Монголоо аваръя” тайван жагсаал хийж, иргэдийг хүрэлцэн ирэхийг уриалсан юм. Яг одоо ч С.Жавхлан лайв хийж, иргэдийг ирэхийг уриалсаар, урьсаар байна. Тэнд цугласан иргэд өнөөгийн аж амьдрал, улстөрчдийн увайгүй байдлын талаар индэр гарч өөр өөрийн бодлоо тайван байдлаар илэрхийлсээр байна.