Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

“И-Март” худалдааны төвийг ШӨХТГ-аас шалгахаар болжээ

“И-Март” худалдааны төвөөр үйлчлүүлсэн нэгэн иргэн 1 кг нь 16600 төгрөгийн үнэтэй усан үзэм худалдаж аваад, үнэнд дүйцэхээргүй санагдсан тул жинлэж үзтэл 2106 граммаар савласан, 34960 төгрөг гэх үнэлгээтэй усан үзэм 952 грамм байжээ. Улмаар тухайн хэрэглэгч дахин дурын нэг боодол усан үзмийг сугалан, дэлгүүрийн менежер болон худалдагчийн дэргэд жинлэж үзэхэд 2020 грамм гэж шошго наасан бүтээгдэхүүн 820 грамм байжээ.

Энэ тухай хууртагдсан хэрэглэгч сошиалд мэдээлэл нийтэлсэн ба олон нийтийн зүгээс ч ийм байдлаар удаа дараа хохирсон байхыг үгүйсгэхгүй гэх гомдол илэрхийлсээр байна.

Тэгвэл Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ эл асуудалд анхаарал хандуулж, “Хэрэглэгчийг хохироож, худалдааны аргаар залилж, хуурч мэхэлж болохгүй” гээд, асуудлыг шалгахаар болсныг мэдэгдлээ.

Санал болгох

МУГТ-тай хамтран амьдрахын төлөө Б.Эрдэнэсүх нь эхнэр хүүхдүүдээ хөөж гаргасан уу?

uuganaa90

БНХАУ-ын соёлын өдрөөр хүүхдийн уран зохиолын цуврал номыг орчуулан бэлэглэлээ

uuganaa90

“Тэргэл сарны баяр”-ын тоглолт боллоо

uuganaa90

Хятад дууны “Торгон эгшиг” залуу дуучдын уралдааны ялагчаар уурхайчин залуу тодорлоо

uuganaa90

ӨМӨЗО-ны Монгол эмнэлэгийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийлээ 

uuganaa90

Кино телевизийн шилдэг бүтээл солилцох арга хэмжээ боллоо

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!