Амжилт Мэдээ

Кино урлагийн салбарын нэгдсэн форум болно

 “Оюуны өмчийг дээдлэн кино урлагаа хамгаалъя аян”-ын хүрээнд кино урлагийн салбарынхны нэгдсэн форум “CINEMA-1” кино театрт энэ сарын 30-нд болно. Ерөнхий зохион байгуулагчаар Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газар, Монголын кино уран бүтээлийг хамгаалах холбоо хамтран ажиллана.
Тус форумаар оюуны өмч, тэр дундаа кино урлагийн салбарт оюуны өмчийн эрх зөрчигдөж байгаа асуудалд мэргэжлийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх, кино урлагт оюуны өмчийг хамгаалах нэгдсэн бодлого, боломж, шийдлийг эрэлхийлэх юм.
Оюуны өмчийн газар болон Монголын кино уран бүтээлийг хамгаалах холбооны хамтын ажиллагааны үр дүнд кино уран бүтээлийг хууль бусаар хувилах, ашиг хонжоо олох зорилгоор сошиал сүлжээнд тавих зэрэг оюуны өмчийн зөрчлийг таслан зогсоох боломжтой болсон нь анхны алхам. Форумын үеэр өөрийн кино уран бүтээлээ хамгаалуулах хүсэлтэй уран бүтээлчдийн бүтээлийг нэгтгэн бүртгэнэ. Кино уран бүтээлчдийг энэхүү форумд оролцож өөрийн оюуны өмчийг хамгаалах, кино урлагийн салбарт цаашдын эрүүл зах зээлийг бүрдүүлэхэд нэгдэхийг зохион байгуулагчид нь уриалж байна.

Санал болгох

БНХАУ-ын соёлын өдрөөр хүүхдийн уран зохиолын цуврал номыг орчуулан бэлэглэлээ

uuganaa90

“Тэргэл сарны баяр”-ын тоглолт боллоо

uuganaa90

Хятад дууны “Торгон эгшиг” залуу дуучдын уралдааны ялагчаар уурхайчин залуу тодорлоо

uuganaa90

ӨМӨЗО-ны Монгол эмнэлэгийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийлээ 

uuganaa90

Кино телевизийн шилдэг бүтээл солилцох арга хэмжээ боллоо

uuganaa90

Монгол Улсын Их сургуулийн номын санд Хятад номын танхим нээлтээ хийлээ

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!