Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

“Коронавирусийн эсрэг вакцины нэг, хоёрдугаар тунг хийлгэсэн иргэдэд 50,000 төгрөг олгож эхэлсэн”

Коронавирусийн эсрэг вакцины нэг, хоёрдугаар тунг хийлгэсэн иргэдэд 50,000 төгрөгийг өнөөдрөөс олгож эхэлжээ.

Засгийн газраас вакцины бүрэн тунг хийлгэсэн иргэдийг урамшуулах шийдвэр гаргаснаа өчигдөр зарласан билээ.

Урамшууллын 50,000 төгрөгийг төрийн албан хаагчдад цалингийн, халамж авдаг бол халамжийн, иргэдийн НӨАТ-ын системд бүртгүүлсэн арилжааны банкны данс руу шилжүүлж байгааг Сангийн яамны эх сурвалж хэллээ.

Өөрөөр хэлбэл иргэн бүрд 300,000 төгрөг олгосонтой адил зарчмаар 50,000 төгрөгийг шилжүүлж байгааг тодотгов.

Харин вакцины хоёр тунг хийлгэсэн эсэхийг e-Mongolia системийн мэдээлэлд үндэслэн баталгаажуулж байгаа аж.

Өнөөдрийн байдлаар вакцины хоёр тун хийлгэсэн 547,521 иргэн байна.

Урамшуулалд шаардагдах хөрөнгийг 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө худалдан авах ажиллагаа нь эхлээгүй, тэвчиж болох хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний хэмнэлтээс гаргаж байгаа юм байна.

Санал болгох

БГД-ийн төлөөлөгч Б.Ууганцэцэг гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалсан хэрэг гарчээ

uuganaa90

Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 19820 хүн гарын үсэг зураад байна

uuganaa90

НИТХ-ын дарга А.Баярыг огцруулах бичигт 32 төлөөлөгч гарын үсэг зурж, Баасан гарагт хэлэлцэхээр болжээ

uuganaa90

НЗД-ын орлогч Д.Бадарсан “Туулын хурдны зам”-ыг эсэргүүцэж байгаа тул ажлаа өгөхөөр болжээ

uuganaa90

Б.Цогтгэрэл ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т өглөө

uuganaa90

МАН-ын Бага хурал маргааш хуралдаж шинэ Ерөнхий сайдыг тодруулна

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!