Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Улаанбаатарт 737, орон нутагт 56, эмнэлгээс шалтгаалах 7, зөөвөрлөгдсөн 4 тохиолдол бүртгэгдэж, хоёр хүн нас баржээ

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа.

ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт 804 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр нийт халдварын тоо улсын хэмжээнд 44,820 болж нэмэгдлээ.

Шинээр бүртгэгдсэн 804 тохиолдлын долоо нь эмнэлгээс шалтгаалах халдвар бөгөөд орон нутагт ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнууд халдвар авах эрсдэл нэмэгдэж байна.

Бусад тохиолдлыг задалж танилцуулбал,

  • 4 нь гаднаас зөөвөрлөгдсөн
  • 737 нь Улаанбаатар хотод
  • 56 нь орон нутагт бүртгэгдлээ.

Сүүлийн 24 цагт 1,324 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 31,373 боллоо.

Халдварын улмаас 4,968 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас

  • Хөнгөн- 2,826
  • Хүндэвтэр-1,530
  • Хүнд-499
  • Маш хүнд-113 хүн байна.

Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа хүмүүст Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна.

Мөн хугацаанд 69 болон 89 насны хоёр хүн нас барлаа. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.

Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье” гэлээ

Санал болгох

МУГТ-тай хамтран амьдрахын төлөө Б.Эрдэнэсүх нь эхнэр хүүхдүүдээ хөөж гаргасан уу?

uuganaa90

БНХАУ-ын соёлын өдрөөр хүүхдийн уран зохиолын цуврал номыг орчуулан бэлэглэлээ

uuganaa90

“Тэргэл сарны баяр”-ын тоглолт боллоо

uuganaa90

Хятад дууны “Торгон эгшиг” залуу дуучдын уралдааны ялагчаар уурхайчин залуу тодорлоо

uuganaa90

ӨМӨЗО-ны Монгол эмнэлэгийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийлээ 

uuganaa90

Кино телевизийн шилдэг бүтээл солилцох арга хэмжээ боллоо

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!