СЗХ-ны даргыг нөхөн томилох тухай асуудлыг УИХ-ын өнөөдрийн ээлжит чуулганаар хэлэлцлээ. Чуулганы ээлжит хуралдаанд 46 гишүүн оролцсоноос 35 нь нэр дэвшигчийг дэмжиж санал өгсөн бөгөөд хуралдаанд оролцогчдын 76,1 хувийн саналаар Дэмбэрэлдашийн Баярсайханыг СЗХ-ны даргаар томиллоо. Өнөөдөр ажлыг нь хүлээлцүүлэхийг УИХ-ын дарга Г.Занданшатар үүрэг болгоод шинээр томилогдсон Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, СЗХ-ны дарга Д.Баярсайхан нарт хандаж “Их ажил хүлээж байгаа шүү” хэмээн анхааруулаад, ажилд нь амжилт хүссэн юм.