Өчигдөр буюу тавдугаар сарын 21-ний өдөр, оройн 18.00 цаг орчимд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан гаднын халдлагад өртсөн тухай бид өмнө мэдээлсэн.
Эх сурвалжийн мэдээлснээр тухайн этгээд нь 37 настай Д.Совд гэгч бөгөөд түүнийг өдгөө Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст “Бусдын биед халдахыг завдсан” гэх шалтгаанаар саатуулан шалгалтын ажиллагааг эхлүүлсэн юм.
Тэгвэл Л.Энх-Амгалан сайдын биед халдахыг завдсан Д.Совд гэж хэн бэ? Сонирхуулахад тэрбээр 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд Хөвсгөл аймагт биеэ даан нэр дэвшиж, Л. Энх-Амгалантай өрсөлдөж байсан билээ.