Мэдээ Онцлох мэдээ СЕНСАЦИ Улс төр

МАН-ЫН ЕНБД Д.АМАРБАЯСГАЛАН “ХӨГЖЛИЙН БАНК”-ИЙГ ГАРТАА ОРУУЛАХ ДАЛД САНААГАА ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан Хөгжлийн банкны асуудлаар өөрийгөө дуэльд дуудуулаад л, хэлэлцүүлэгт заавал очно гэдгээ сошиалаар зарлаад байсан нь цаанаа учиртай. Түүгээр ч зогсохгүй зээл авсан болон оролцсон хүмүүсийг намаасаа хөөнө гэдгээ ч мэдэгдсэн. Үнэндээ зарим нэг мөнгөтэй байсан ч мөлжүүр нь дууссан нөхдийг намаасаа зайлуулах тактик нь Хөгжлийн банкны өр зээлийг сөхөх байлаа. Ийм ч учраас дуулгавартай нь аргагүй хэлэлцүүлэгт очиж, аяс аясаар асуудалд хандаж байсан нь МАН-ын болоод Удирдах албаныхны олон санааг агуулж байсан. Харамсалтай нь зэс нь нэг их удалгүй цухуйгаад эхэлжээ. Тодруулбал байгуулагдаад 10 гаруй жил болж буй Монгол Улсын Хөгжлийн банкны зээлдэгчид авсан зээлээ эргэн төлөөгүйгээс 1.6 их наяд төгрөгийн чанаргүй зээлийн үлдэгдэлтэй байгаагаас дийлэнх нь улстөрчдийн хамаарал бүхий хуулийн этгээдүүдтэй холбоотой. Харин саяхан Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл ээлжит бус хуралдаж, сар шинийн баярын өмнө ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн дэд захирлуудын орны томилгоог хэлэлцсэн байна. Улмаар хоёр дэд захирлын суудалд үүрэг гүйцэтгэгч нарыг томилсон гэх мэдээлэл бий. Дэд захирлын үүрэг гүйцэтгэгчээр Н.Батырбек, хуульч Ж. Эрхэмбаатарыг томилж, тэд ажлаа авчээ.

Ж.Эрхэмбаатарын хувьд МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалангийн хуулийн бодлогын зөвлөхөөр ажилладаг нэгэн. МАН-ын ЕНБД Хөгжлийн банкны зээлийн асуудалд нэр холбогдсон хүмүүсийг намаасаа хөөж хатуу хариуцлага тооцно хэмээн ам өчгөө өгсөн. Мөн өөрийнхөө үнэн төрхийг ч шуургатай зэрэгцүүлээд харуулж эхэллээ.

Санал болгох

Жил жилийн наадмыг чимж ирсэн “Макс”-ын мисс эзэгтэй

uuganaa90

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!