Онцлох мэдээ Папараци

Монголд цөмийн хаягдал булшлах хүсэлтэй товарищ

Нэгэн үе Монголд цөмийн хаягдал булшилна гэсэн яриа гарч, олон нийтийг багагүй цочроосон. Ийм ярианы эзэн чинь Цөмийн энергийн газрын даргаар ажиллаж байсан С.Энхбат гэх энэ товарищ шүү дээ.

Мань эр Цөмийн энергийн газрын даргаар ажиллаж байхдаа хууль бусаар найман аж ахуй нэгж, компанид цацраг идэвхт ашигт малтмал хайх, олборлох, ашиглах 21 тусгай зөвшөөрөл олгосон гэх үндэслэлээр буруутгагдан шүүгдэж байв. Гэвч С.Энхбат хуулийн хариуцлагаас мултраад зогсохгүй Кувейт улсад Элчин сайдаар дэвшээд явчихсан юмдаг. Харин 2016 онд Элчин сайдаас буцаан татагдсанаасаа хойш нам гүм байна. Түүнийг чухам ямар ар талтай болохоороо шүүгдэж байж гадны улсад Элчин сайдаар явчихав хэмээн хэвлэлийнхэн хардаж байлаа. Тэгвэл С.Энхбат нь Ерөнхий сайд асан П.Гэндэнгийн ач хүү бөгөөд С.Баярын багын найз нь гэх юм билээ. С.Баяр улс төрөөс хол байгаа учраас найздаа албан тушаал “шагнаж” чадаагүй юу, ямартай ч С.Энхбат төрийн албанд томилогдоогүй байна.

Санал болгох

Жил жилийн наадмыг чимж ирсэн “Макс”-ын мисс эзэгтэй

uuganaa90

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!