Амьдрал Мэдээ Онцлох мэдээ СЕНСАЦИ Улс төр

“Монголын зэс” корпорацийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатарын эхнэр Ц.Одмаа Хөгжлийн банкны Өрийн удирдлагын хэлтсийн мэргэжилтэн хийдэг

Хөгжлийн банкинд хамгийн их 500 шахам тэрбум төгрөгийн өртэй хүн бол Худалдаа, хөгжлийн банкны эзэн “сахал” хэмээх Д.Эрдэнэбилэг.
“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг төрийн мөнгөөр авах санхүүгийн луйврын схемийг “Монголын зэс” корпорацаар дамжин хэрэгжүүлсэн гэж харддаг. Тэгвэл “Монголын зэс” корпорацийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатарын эхнэр Ц.Одмаа Хөгжлийн банкны Өрийн удирдлагын хэлтсийн мэргэжилтнээр ажилладаг гэнэ.
Далд “эзэн” нь Д.Эрдэнэбилэг гэгддэг “Кью Эс Си”, “Хөтөл” компанийн хагас их наяд гаруй төгрөгийн өр хариуцаж байгаа мэргэжилтнүүдтэй Ц.Одмаа нэг хэлтэст харъяалагддаг, тохой залган суудаг сурагтай.
     Хөгжлийн банкны өрөө барагдуулах алхам бүрийг нууц ноёнтон цаг алдалгүй мэдэж чаддаг шидтэй гэж сошиалд бичжээ. Монгол Улсын хөгжүүлэх зорилготой Хөгжлийн банкыг Худалдаа хөгжлийн банктай “ураг холбож чадсан” гэх… Хөгжлийн банкны ТУЗ-ийн даргаар ажиллаж байхдаа Худалдаа хөгжлийн банкны барилгаас хоёр давхар талбайг хэт өндөр үнэ ханшаар буюу 27,5 тэрбум төгрөгөөр худалдаж авсан, чанаргүй ангилалд орсон олон зуун тэрбум төгрөгийн зээл олгох шийдвэрүүдийн эзэн, “Эрдэнэт үйлдвэр”-т ХХБ-ны 49%-ийг төлөөлж байсан Б.Шинэбаатар, “Кью Эс Си” компанийн нэг хувь эзэмшигч бөгөөд Хөгжлийн банкны Эрсдэлийн газрын захирал Бат-Орших гэх зэргээр Д.Эрдэнэбилэгийн гар хөлүүдийн жагсаалт үргэлжилдэг.
Өнөөдрийн байдлаар Хөгжлийн банкинд “сахал” Д.Эрдэнэбилэгийн “Кью Эс Си” ХХК 213 тэрбум, “Хөтөл” ХХК 295,7 тэрбум төгрөгийн чанаргүй зээлтэй, нийлээд 500 орчим тэрбумын өртэйгээр тэргүүлж байна.

Санал болгох

МУГТ-тай хамтран амьдрахын төлөө Б.Эрдэнэсүх нь эхнэр хүүхдүүдээ хөөж гаргасан уу?

uuganaa90

БНХАУ-ын соёлын өдрөөр хүүхдийн уран зохиолын цуврал номыг орчуулан бэлэглэлээ

uuganaa90

“Тэргэл сарны баяр”-ын тоглолт боллоо

uuganaa90

Хятад дууны “Торгон эгшиг” залуу дуучдын уралдааны ялагчаар уурхайчин залуу тодорлоо

uuganaa90

ӨМӨЗО-ны Монгол эмнэлэгийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийлээ 

uuganaa90

Кино телевизийн шилдэг бүтээл солилцох арга хэмжээ боллоо

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!