Амьдрал Мэдээ

МОНГОЛЫН СОНГОМОЛ БОЛОН УЛАМЖЛАЛТ МОРИН СПОРТЫН ХОЛБОО ДЭЛХИЙД ДАНСТАЙ БОЛЛОО

Олон улсын морин спортын холбоо (ОУМСХ)-ны ерөнхий чуулга уулзалт ОХУ-ын Москва хотод энэ сарын 16-19-ний өдрүүдэд боллоо. Тус чуулганаар ОУМСХ-ны удирдах зөвлөлд шинэ гишүүдийг хүлээн авснаас гадна холбооны гишүүн орны тоог нэмсэн байна.

Хурлын үеэр тус холбооны дэд ерөнхийлөгчөөр Тайванийн иргэн Жак Хуанг, удирдах зөвлөлийн гишүүнээр ОХУ-ын Мария Сечина, Саудын Арабын Сами Аль Духами нарыг батламжилжээ. Мөн Швейцарийн иргэн Найла Штосселийг ОУМСХ-ны номинацийн хорооны тэргүүнээр сонгож, 2020 оны харайлтын үндэстнүүдийн цом болон европын аварга шалгаруулах тэмцээнүүдийн дүрмийг баталсан байна.

Улмаар тус холбооны гишүүнээр Монгол, Зааны ясан эрэг, Бахамийн арлын улсыг тус тус бүртгэх эсэх санал хураалт явагдаж, хуралд оролцогчдын 100 хувийн саналаар дээрх 3 орныг гишүүнээр батламжилжээ. Ийнхүү энэ жилийн хурлаар Монголын сонгомол болон уламжлалт морин спортын холбоо дэлхийн байгууллагын гишүүн болсон байна.

Экестрэйн буюу олимпын морин спортын төрөл нь дотроо харайлт, үзүүлбэр, эндүрэнс буюу тэсвэр тэвчээрийн, булгиулах, морин дээрх гимнастик, пара гэх мэт олон төрөлтэй бөгөөд 1900 онд анх олимпийн наадмын хөтөлбөрт багтаж, олон улсын холбоо нь 1921 онд орчин үеийн үйл ажиллагаанд шилжин зохион байгуулагдаж байжээ.

Санал болгох

Жил жилийн наадмыг чимж ирсэн “Макс”-ын мисс эзэгтэй

uuganaa90

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!