Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Монгол орны аялал жуулчлалын гол чиглэлд 200 км тутамд үйлчилгээний цогцолбор, 100 км тутамд түр зогсоол байгуулна

Жуулчдын ая тухтай, аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх, аялал жуулчлалын гол чиглэлд, зам дагуу түр буудаллах цэгүүд, боловсон ариун цэврийн газар, хүнсний дэлгүүр, шатахуун түгээх станц, хоолны газар бүхий үйлчилгээний цогцолборуудыг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулах ажлыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Зам тээврийн хөгжлийн яам хамтран хэрэгжүүлж байгаа.

Энэ асуудлаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Монголын худалдаа, аж үйлдвэрийн тэнхимийн дарга Т.Дүүрэн болон холбогдох албаныхан цахимаар хуралдлаа.

Түр буудаллах цэгт авто зогсоол, шатахуун түгээх станц, авто үйлчилгээний газар, машин угаалга, түргэн үйлчилгээний ресторан, зочид буудлын үйлчилгээ, ариун цэврийн байгууламж, худалдаа байхаас гадна эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй байх юм байна.

Түр буудаллах цэг, үйлчилгээний цогцолбор нь A, B, C гэсэн гурван төрлийн ангилалтай байна. А ангиллын хувьд хоногт 10 мянгаас дээш тээврийн хэрэгсэл зорчих улсын чанартай авто зам дагуу, Б ангилал нь 5-10 мянга хүртэл тээврийн хэрэгсэл зорчих, С ангиллын хувьд 5,000 хүртэлх тээврийн хэрэгсэл зорчих улсын чанартай авто зам дагуу байрлах юм.

Улсын хэмжээнд нийт 31 байршилд олон улсын жишиг стандартын дагуу байгуулахаар зураг, төсвийг боловсруулж, батлуулжээ.

Цогцолборуудыг байгуулах байршлын судалгааг хийж, 30 цэгийг тогтоон тусгай хэрэгцээнд авах шийдвэрийг албажуулах ажлуудыг 2021 оны эхний улиралд зохион байгуулан, нийт 21 байршлын шийдвэрийг албажуулсан байна.

Түр буудаллах цэгүүдийг тогтоохдоо орон нутгийн онцлогийг харгалзан үзэх нь зүйтэй

Энэ талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан “Тус цогцолборуудыг байгуулах ажлыг түргэвчлэхийн тулд нэгэнт тогтсон байршлууддаа хувийн хэвшлийг оруулах шаардлагатай байгааг онцоллоо. Ажлын үндсэн хэрэгжүүлэгч нь Зам тээврийн хөгжлийн яам байгаад, Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим, орон нутгийн удирдлагуудтай хамтран ажиллаад явах нь зүйтэй. Тогтсон цэгүүдийг өөрчлөх асуудлаа яаравчлан шийдвэрлээд маргаангүй болгох, цэгүүдийг тогтоохдоо орон нутгийн онцлогийг харгалзан үзэх нь зүйтэй” гэв.

Аялал жуулчлалын гол чиглэлд 200 км тутамд үйлчилгээний цогцолбор, 100 км тутамд түр зогсоол байгуулна

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар хувийн хэвшлүүдийг оруулах саналыг дэмжээд, энэ ажлыг Худалдаа аж үйлдвэрийн танхимээс шилдэг байгууллагууддаа санал тавьж хамтран ажиллах нь зүйтэй гэсэн санал гаргав.

Ингээд 200 км тутамд үйлчилгээний цогцолбор, 100 км тутамд түр зогсоол байгуулах, ингэхдээ стандартыг нарийн баримтлах ёстой гэдэгт санал нэгдлээ.

Ижил төрлийн үйлчилгээ явуулахыг орон нутгаас хязгаарлаж эхнээсээ гэрээ хэлэлцээрээ гуравласан болон дөрвөн талт байдлаар шийдвэрлэх нь зүйтэй. Ингэснээр төсөлд орж ажиллах хувийн хэвшлүүдээ бодитоор дэмжих юм гэдгийг Н.Уртнасан сайд онцолсон юм.

Зам дагуу түр буудаллах цэг, үйлчилгээний цогцолборыг байгуулах шалгаруулалтыг дээрх хоёр яамнаас хамтарсан тушаал гаргаж, ажлын удирдамжийг батлаад, Худалдаа аж үйлдвэрийн тэнхимийн төлөөллийг оруулан хамтран зохион байгуулахаар боллоо гэж БОАЖЯ-наас мэдээлэв.

Санал болгох

“Алтан Дорнод”-ын Т.Ганболдын ах Т.Ариунболд урлуулсан Хангарьд шувуугаа бусдад дээрэмдүүлжээ

uuganaa90

УИХ-ЫН ГИШҮҮН Т.БАДАМЖУНАЙ: ШҮҮХИЙН ШИЙДВЭР “БАДАМЖУНАЙ ИЙМ АСУУДАЛД ХОЛБОГДООГҮЙ” ГЭЖ ГАРНА

uuganaa90

1300 төгрөг хулгайлаад 10 жилийн ял сонссон П.Ариунцэцэг нэг жилийн дараа суллагджээ

uuganaa90

“Сайхан шинэлээрэй” үзэсгэлэн болж байна

uuganaa90

PEOPLE AWARDS АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

uuganaa90

Цагийн сайханд хөтлөлцөөд гүйдэг байлаа

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!