Мэдээ

Монгол, Тайванийн рагбичдын нөхөрсөг тоглолт болно

 

Рагбигийн ДАШТ-ийг анх удаа Азид буюу Япон улсад зохион байгуулах эрх авсан бөгөөд энэ үеэр Тайванийн шигшээ баг анх удаа манай оронд ирж тоглохоор боллоо. Хоёр улсын рагбигийн холбооны хамтын ажиллагааны хүрээнд туршлага солилцох рагбигийн спортыг таниулан сурталчлах зорилгоор зохион байгуулах юм. Тоглолт есдүгээр сарын 21-ний өдөр 14 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд болно.

Манай оронд хөгжөөд 10 гаруй жил болж буй энэ спортын Монголын шигшээ баг анх удаа эх орондоо гадны шигшээ багийг хүлээн авч, Монголын рагбигийн хөгжлийг үзэгч олондоо хүргэхээрээ ач холбогдолтой. Мөн фестивалийн хөтөлбөрт Бээжингийн эмэгтэй баг тамирчид оролцож Монголын эмэгтэй баг тамирчидтай нөхөрсөг тоглолт хийх юм. Монголын эмэгтэй рагбичид гадны багийг талбай дээрээ  анхны уда хүлээн авч байна.

Фестивалийг SPS телевизээр шууд дамжуулан үзүүлэх бөгөөд багаа талбайд нь дэмжихээр очих спорт сонирхогчид тоглолтыг үнэ төлбөргүй үзнэ.

 

 

 

 

Санал болгох

БНХАУ-ын соёлын өдрөөр хүүхдийн уран зохиолын цуврал номыг орчуулан бэлэглэлээ

uuganaa90

“Тэргэл сарны баяр”-ын тоглолт боллоо

uuganaa90

Хятад дууны “Торгон эгшиг” залуу дуучдын уралдааны ялагчаар уурхайчин залуу тодорлоо

uuganaa90

ӨМӨЗО-ны Монгол эмнэлэгийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийлээ 

uuganaa90

Кино телевизийн шилдэг бүтээл солилцох арга хэмжээ боллоо

uuganaa90

Монгол Улсын Их сургуулийн номын санд Хятад номын танхим нээлтээ хийлээ

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!