Мэдээ Онцлох мэдээ Шар мэдээ

Монгол Улсыг худ ургууд удирдаж байна

Худ ургууд Монгол Улсыг удирдаж яагаад болохгүй гэж. Нээрээ улсын тэргүүнээр Х.Баттулга, харин нийслэлийн мэрээр Ерөнхийлөгч Х.Баттулгын хүргэн О.Тэнүүний ах С.Амарсайхан удирдахаар болов. Ингэснээр Х.Баттулга, С.Амарсайхан нарын нуруун дээр Монгол Улсын хувь заяа оршин тогтнох боллоо.  Бас л хувьтай үйл явдал биш гэж үү.С.Амарсайхан хотын дарга болсон даруйдаа “Бид өдрийн асуудлаа шийдэж чадахгүй, өмнөх ажлаа хийж барахгүй байж шөнө наргиж цэнгэх тухай асуудлыг дэвэргэж, хөөргөж болохгүй. Тийм учраас “Шөнийн гудамж” гэдэг зүйл Улаанбаатарт байхгүй гэж ойлго” хэмээн байрь сууриа харин ч нэг хатуухан илэрхийлээд авсан. Түүнчлэн энэ жилийн Даншиг наадам зохион байгуулахад энэ жил нийслэлээс хөрөнгө зарцуулахгүй гэдгээ мэдэгдсэн.С.Амарсайхан бизнесийн хүн гэсэндээ нийслэлийн төсөвт хэмнэлттэй хандсан хориг, шийдвэрүүдийг гаргаж буй. Үүнийг нь ч нийслэлийнхэн балиашиглаад эхэлсэн байна лээ. Арга ч үгүй биз. Өвөлдөө утаандаа угаартаж, зундаа цэвэрлэх байгууламжийнхаа үнэрт “мансуурч”, түгжрэлд ундуйцаж явахад үргүй зардал гаргаж хэн очков алдахыг хүсэх билээ.Юутай ч худ ургууд Монгол Улсыг удирдаж буй энэ цаг дор бидний цөөхөн монголчууд цээж тэнэгэр алхах өдөр ирнэ гэж найдья.

 

Санал болгох

МУГТ-тай хамтран амьдрахын төлөө Б.Эрдэнэсүх нь эхнэр хүүхдүүдээ хөөж гаргасан уу?

uuganaa90

БНХАУ-ын соёлын өдрөөр хүүхдийн уран зохиолын цуврал номыг орчуулан бэлэглэлээ

uuganaa90

“Тэргэл сарны баяр”-ын тоглолт боллоо

uuganaa90

Хятад дууны “Торгон эгшиг” залуу дуучдын уралдааны ялагчаар уурхайчин залуу тодорлоо

uuganaa90

ӨМӨЗО-ны Монгол эмнэлэгийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийлээ 

uuganaa90

Кино телевизийн шилдэг бүтээл солилцох арга хэмжээ боллоо

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!