Амьдрал Онцлох мэдээ Папараци Улс төр Фото мэдээ

“Нарантуул”-ын залуу эзэгтэй С.Эрдэнэтуул нам улс төрөөс холдсон уу?

Үндэсний цэцэрлэгт Хүрээлэнгийн захирлаар дөрвөн жил ажиллаж үзсэн Ш.Сайхансамбуугийн охин С.Эрдэнэтуул улс төрөөс холдсон уу гэмээр нам жим таг чиг болсон. Аав нь “Нарантуул” Олон улсын худалдааны төвийн эзэн, Өөрөө”Баялаг Ундраа” худалдааны төвөө ажиллуулдаг хойно түүнд хийх ажил, явах газар мундахгүй их биз. Тиймдээ ч Монголын улс төртэй, төргүй С.Эрдэнэтуул цааш явах нь тодорхой, хоолтой хонох нь ойлгомжтой.
Баянзүрх дүүрэгт МАН-аас ИТХ-д нэр дэвшин дөрвөн жил ажиллаж үзсэн С.Эрдэнэтуул уг нь сэтгэл сайтай, хичээнгүй бүсгүй хэмээн тойргийнхон нь ярьдаг байсан. Харин өнгөрсөн сонгуулиас хойш намдаа, улс төрын хорчингуудад нам даруулж, дахин нэр дэвшиж ч амжаагүй. Түүний аав Ш.Сайхансамбуугийн тухайд “Үнэн ба Зөв” намыг үүсгэн байгуулж, Отгонбаатар хэмээх погдгор нөхрийг чамгүй сайн санхүүжүүлэн дэмжсэн ч өнөөх нь давралыг буруу аваад цаашдаа өөрийгөө бүх юмны эзэн гээд бодчихсоноос болж тэдний хагарал эхэлсэн гэдэг. Ийнхүү тэдний гэр бүлийн улс төрийн амьдрал дуусгавар болсон юм уу даа.
С.Эрдэнэтуул нь Үндэсний цэцэрлэгт Хүрээлэнгийн захирлаар ажиллаж байхдаа амралт, зугаалгын газрыг Нарантуул зах шиг болголоо гэдэг шүүмжлэлд нэлээн өртөж байсан. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд наймаа хийх боломжийг зарим иргэдэд олгосонтой холбоотой ийм шүүмж гарсан. Мэдээж ажил хийхэд алдаа оноо гарна, ахиулж давуулж л харж явах нь хамгийн чухал юм шүү дээ.

Санал болгох

О.Батнайрамдал: Лу.Гантөмөрийн нэр дэвшсэн газарт нь би очиж нэр дэвшинэ

uuganaa90

Т.Бадамжунайн хамаатан, газрын наймаачин Н.Болорчулууныг шалгах хэрэгтэй‼️⁉️

uuganaa90

А.Сүхбат аваргын усны дусал шиг адилхан хүүхдүүд

uuganaa90

“Алтан Дорнод”-ын Т.Ганболдын ах Т.Ариунболд урлуулсан Хангарьд шувуугаа бусдад дээрэмдүүлжээ

uuganaa90

УИХ-ЫН ГИШҮҮН Т.БАДАМЖУНАЙ: ШҮҮХИЙН ШИЙДВЭР “БАДАМЖУНАЙ ИЙМ АСУУДАЛД ХОЛБОГДООГҮЙ” ГЭЖ ГАРНА

uuganaa90

1300 төгрөг хулгайлаад 10 жилийн ял сонссон П.Ариунцэцэг нэг жилийн дараа суллагджээ

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!