Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Нийт 14.7 сая м2 талбайд орчны цэвэрлэгээ, халдваргүйтгэлийг хийлээ

УОК-ын 01 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах, коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахалтай тэмцэх, тархалтыг бууруулах зорилгоор Онцгой байдал, Зооноз, Мэргэжлийн хяналт, Эрүүл мэндийн байгууллагууд хамтран улсын хэмжээнд халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулж байна.

Тус ажлын хүрээнд 05 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд нийтдээ 14,7 сая метр квадрат талбайд (нийтийн эзэмшлийн 11,6 сая  м2 талбай, мал, мах бэлтгэх цэг, байр, оффис, тээврийн хэрэгсэл, түүхий эд, бэлтгэх цэг, агуулах, муу, усны жорлон бусад  обьектыг хамруулан ) орчны цэвэрлэгээ, халдваргүйтгэлийн ажлыг хийж гүйцэтгэлээ.

Харин өнгөрсөн долоо хоногийн хугацаанд хяналтын түр болон байнгын постонд нийт 787 төр, хувийн хэвшлийн албан хаагч, 221 тээврийн хэрэгсэлээр 168,2 мянган метр квадрат талбайд халдваргүйтгэл хийсэн байна.

Түүнчлэн ХХААХҮ-ийн сайдын 01 дүгээр албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд улсын хэмжээнд зүй бусаар хорогдсон мал, амьтны сэг зэмийг цуглуулж устгах ажил 55,0 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Санал болгох

БГД-ийн төлөөлөгч Б.Ууганцэцэг гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалсан хэрэг гарчээ

uuganaa90

Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 19820 хүн гарын үсэг зураад байна

uuganaa90

НИТХ-ын дарга А.Баярыг огцруулах бичигт 32 төлөөлөгч гарын үсэг зурж, Баасан гарагт хэлэлцэхээр болжээ

uuganaa90

НЗД-ын орлогч Д.Бадарсан “Туулын хурдны зам”-ыг эсэргүүцэж байгаа тул ажлаа өгөхөөр болжээ

uuganaa90

Б.Цогтгэрэл ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т өглөө

uuganaa90

МАН-ын Бага хурал маргааш хуралдаж шинэ Ерөнхий сайдыг тодруулна

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!