Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

“Нэгдүгээр ангид элсэх сурагчдын болон цэцэрлэгийн бүртгэлийг наймдугаар сард хийхээр төлөвлөсөн”

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан сургуулийн өмнөх боловсролын тогтолцоог 3-5 нас болгох бодлого баримтлахаа энэ сарын 15-нд мэдэгдсэн.

Ингэснээр 2021-2022 оны хичээлийн жилд хоёр настай хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлж болох эсэх нь эцэг, эхчүүдэд эргэлзээ төрүүлээд байна. Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны яамнаас тодруулахад “Боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгад сургуулийн өмнөх боловсролын тухай асуудлыг тусгасан. Шинэчилсэн найруулгыг хараахан өргөн бариагүй, батлагдаагүй байгаа учир сургуулийн өмнөх боловсролтой холбоотой асуудал тодорхойгүй байна. Мөн бүртгэлийг цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан нийслэл, орон нутгаас хугацаа товлон зохион байгуулна” гэлээ.

Харин сургууль болон цэцэрлэгийн бүртгэлийг хэзээ зохион байгуулахаар төлөвлөж буйг нийслэлийн Боловсролын газраас тодруулахад “Цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуулийн бүртгэлийг наймдугаар сард хийхээр урьдчилан төлөвлөсөн. Тухайн үед цэцэрлэгт хэдэн наснаас эхлэн бүртгэх гэх зэрэг нь тодорхой болох юм” гэв.

 

 

Санал болгох

БГД-ийн төлөөлөгч Б.Ууганцэцэг гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалсан хэрэг гарчээ

uuganaa90

Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 19820 хүн гарын үсэг зураад байна

uuganaa90

НИТХ-ын дарга А.Баярыг огцруулах бичигт 32 төлөөлөгч гарын үсэг зурж, Баасан гарагт хэлэлцэхээр болжээ

uuganaa90

НЗД-ын орлогч Д.Бадарсан “Туулын хурдны зам”-ыг эсэргүүцэж байгаа тул ажлаа өгөхөөр болжээ

uuganaa90

Б.Цогтгэрэл ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т өглөө

uuganaa90

МАН-ын Бага хурал маргааш хуралдаж шинэ Ерөнхий сайдыг тодруулна

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!