Өчигдөр ой зургаан сартай хүүхэд нүхэн жорлонд унаж эндсэн харамсалтай хэрэг Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороонд гарчээ. Тодруулбал, Нийслэлийн онцгой байдлын газарт хүүхэд нүхэн жорлонд унасан тухай дуудлага 2019 оны 8-р сарын 17ний өглөө 10.05 цагт иржээ.
Дуудлагын дагуу аврах ангийн 7 алба хаагч, хоёр автомашинтай очиж нэг нас зургаан сартай, эмэгтэй хүүхэд хоёр метр гүн нүхэн жорлонд унаж нас барсан цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Иймд эцэг эхчүүд бага насны хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулж, иргэд модон жорлонгоо цоожилж болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.