Жүжигчин Б.Тамиртай хоёр дахь амьдралаа эхлүүлж байсан Н.Мөнхсоёл бусдын нөхөртэй уулздаг гэх муу нэртэй. Б.Тамирыг ч Золоогоос салаагүй байхад дундуур нь орсон гэгддэг Н.Мөнхсоёл ядаж байхад жүжигчин Б.Хулангийн экстэй суусан нэр зүүсэн. Хайдав гэх одоогийн нөхөр нь жүжигчин Б.Хулангийн гурав дахь амьдралаа эхлүүлэхээр зориглоод шийдсэн байсан гэх амраг нь аж. Б.Хулангаас салаад нэг л өдөр Н.Мөнхсоёлтой дотноссон Хайдав гэх залуу жүжигчин бүсгүйчүүдэд хөл алддаг эсэхийг мэдэхгүй ч ийм л зүйл болсон байна. Харин Хайдав, Н.Мөнхсоёл нар амьдралаа бат бөх хэмээх тамгалж, бяцхан үрээ өлгийдөн авахаар зэхээд байна. Н.Мөнхсоёл саяхны өдөр дан мэт явж байсан ч үнэн чанартаа давхар биетэй юм байна шүү. Хөнгөн шингэн сайхан л амарждаг бололтой, баяр хүргэе ээ.
Өмнөх мэдээ
Дараагийн мэдээ